avatar

Family house

2008-05-19, 14:38
   Family house буюу монголчилбол гэр бүлийн байшин гэх Монголдоо нэвтрүүлмээр санагдсан нэгэн бүтцийн талаар блогтоо оруулчихъя гэж бодлоо. Одоо Монголд байхгүй боловч хэзээ нэгэн цагт хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн санаачлан эхлүүлэхийг таах аргагүй юм.
Юуны өмнө би ч гэсэн Family house талаар сайн мэдэхгүй hospice гэж ойлгож явснаа хэлэх хэрэгтэй байх. Харин Японд ирээд сайн дурын ажил хийж эхэлснээс хойш  салгаж ойлгох болсон юм. Энд hospice-т хийгддэг шиг эмчилгээ байхгүй харин эмчилгээгүй өвчнөөр шаналж байгаа хүүхдүүд ээж аавтайгаа гэртээ байгаа юм шиг өдрийг өнгөрүүлэх түр гэр гэсэн үг...
avatar

Гурил нь илүүдэв

2008-01-27, 12:08
Өчигдөр аав, ээж дээрээ очиж цагаан сарын буузаа хийсэн чинь гурил нь нилээд илүүдэв. Манайхан цагаан сарын буузны гурил нь ихэдвэл тэр жилдээ өмсөж зүүх элбэг дэлбэг байх юм байна, мах нь илүүдвэл хоол унд элбэг байх юм байна гэцгээдэг юм. Энэ жил гурил нь бүүр хэт илүүдэв. Тэгээд ямар ч байсан хувцас хунар элбэгтэй, хоол унд бага зэрэг тааруухан байх юм байна.

Үнэний хувьтай ч юм шиг. Үнэндээ одоо Монголд маань олигтойхон идчихээр чанарын шаардлага хангах хүнсний бүтээгдэхүүн хуруу дарам цөөхөн болж дээ :( Наад захын жишээ гэхэд тэр нэг алаг үнээний зурагтай Хятадаас авчирсан хуурай сүүг...