avatar

Гурил нь илүүдэв

2008-01-27,12:08
Өчигдөр аав, ээж дээрээ очиж цагаан сарын буузаа хийсэн чинь гурил нь нилээд илүүдэв. Манайхан цагаан сарын буузны гурил нь ихэдвэл тэр жилдээ өмсөж зүүх элбэг дэлбэг байх юм байна, мах нь илүүдвэл хоол унд элбэг байх юм байна гэцгээдэг юм. Энэ жил гурил нь бүүр хэт илүүдэв. Тэгээд ямар ч байсан хувцас хунар элбэгтэй, хоол унд бага зэрэг тааруухан байх юм байна.

Үнэний хувьтай ч юм шиг. Үнэндээ одоо Монголд маань олигтойхон идчихээр чанарын шаардлага хангах хүнсний бүтээгдэхүүн хуруу дарам цөөхөн болж дээ :( Наад захын жишээ гэхэд тэр нэг алаг үнээний зурагтай Хятадаас авчирсан хуурай сүүгээр найруулж дөрвөлжин саванд хийсэн сүүг Монголын хамгийн чанартай сүү гээд л ТВ-ээр рекламдах юм. (Энэ сурталчилгааны асуудалд тодорхой хяналт тавих дээр ч бас анхаармаар юм шиг.) Монголчууд ядаж сүүгээ ч өөрсдөө хийж чадахаа боличихсон, хамгийн чанартай сүүг дэлхийг сүйтгэж буй улсаас импортлож хэрэглэж байна гээд бодохоор... :( Бидний хүнснийхээ бүтээгдэхүүнд тавих анхаарал сул, энэ бүтээгдэхүүнийг үнэхээр Монголд эсвэл Оросод үйлдвэрлэсэн эсэхийг (Хятадын Эрээнд Оросод үйлдвэрлэв, Германд үйлдвэрлэв гэсэн маш их хүнсний бүтээгдэхүүнүүдийн шошго хэвлүүлдэг гэж байгаа (олны үг ортой). Энд гаалийн хяналтыг чангатгах, Эрээнд тодорхой хэмжээнд тагнуулын үйл ажиллагаа явуулах нь үндэстний аюулгүй байдлын үүднээс заавал авах ёстой арга хэмжээ мэт?) анзаардаггүй хямдыг нь харж хэрэглэдэгээс болоод, бид хэрэглээд байгаагаас болоод хуурамч болон чанаргүй бүтээгдэхүүнүүд, гадны хүнс үйлдвэрлэгчид Монголын зах зээлийг эзэлж байна.

Өдөр тутамд хавдар, гормоны элдэв шинэ шинэ өвчнүүд дэлгэрээд байгаагийн нэлээдгүй хувь нь чанаргүй хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой.

Улаанбаатарын гудамжаар алхаж явахад "Эмийн сан", "Эм ханган нийлүүлэх төв" гэсэн хаягнууд тэгээд элдэв хувийн эмнэлэгүүд дүүрэн эгнэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ? Үйлчлүүлэгчид байна л гэсэн үг байх даа...

Импортын хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээ аль болох багасгацгаая, бас хүнсний үйлдвэрүүд нь түүхий эдээ импортлохдоо маш өндөр хяналтан доор оруулж ирж баймаар байна. Хамгийн гол нь хэрэглэгчид бид өөрсдөө ч бусдыг ч уриалан гадны хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй үнэтэй ч гэсэн Монгол бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе. (Яг ингээд бичсэн чинь Хонгорын гурил, төмс...) Ер нь л өөрсдөө идэж ууж байгаа зүйлдээ дээд зэргээр анхаарал тавьж байхгүй бол нэг их удахгүй өөрөө ч өвчин тусч горыг нь амсана, улс орон маань ч хүнд байдалд орох байх. Өөртэйгөө, энэ муу муухай байдалтай хувиараа ч болсон тэмцэцгээе. Түмээ эгчийн санал болгосоноор тийм холбоо байгуулсан ч болмоор санагдана... Монголын хүнс үйлдвэрлэгчдийн холбоо, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо болоод бусад Монголоо гэсэн байгууллага хувь хүмүүс нэгдэх шаардлагатай байна. Гаалийн болоод Мэргэжлийн хяналтын гээд бусад зохих албадууд, засгийн газар, их хуралд энэ талаар ард түмний зүгээс шаардлага тавьж цөөхөн хэдэн импортлогчдын биш нийт улс эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс зохих арга хэмжээнүүдийг авах шаардлага өнөөдөр юу юунаас чухал болоод байна. Хорих арга хэмжээ биш чанаржуулах, хяналт шалгалтын дүнд зөвхөн чанартайг нь импортлодог болцгооё!

Эд хөрөнгө, цаг, эрх мэдэл юу юунаас илүүтэйгээр өнөөдөр бидний эрүүл мэндийн асуудал сэлэмний ирэн доор толгойгоо тавьсантай адил хэмжээнд хүрчихээд байна шүү дээ. Бүгдээрээ дугарцгаая, сонсогдох хүртэл нь хашгирцгаая!!
бичсэн: xvv Ангилал: Санал | Уншихыг санал болгож байна: Гурил нь илүүдэвжиргэх | хавчуулах | Биздэх | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

rolling on the floor
Бичсэн: Зочин хэзээ: 10:16, 2009-02-25 | Холбоос | |
Сэтгэгдэл
Yuki-д: Аль дээрээс л хойш хамт бичдэг байсан шүү дээ.

Цоомд: Доомонэ :) Улс төртэй холилдуулаад жоохон тиймхэн болчихсон л доо..
Хэн нэгэнд нь хэрэг болж магад гээд л...
Ямар ч байсан өөрөө гадуур хоол идэхээ багасгаад, бенто авч явж байя гэж бодоод байгаа, тэгээд гэртээ бас хүнсний ногоогоо багасгачихсан.. болж өгвөл Монгол юм олж идчих санаатай :) Одоо харин нэг хэсэг дан бууз yho:D==

Зассан: xvv хэзээ: 2008-1-28 03:55
Бичсэн: xvv хэзээ: 17:53, 2008-01-28 | Холбоос | |
Юки чи юу хэлэх гээд хэлээ машиндчихваа, гурил илүүдэхээр нь хачир хийх гэж байгаамуу. :p Юки хэлэмгий юм чини овоо юм болж магадгүй ээ.
Хүү' их бауярлаж байгаа шүү, энэ блогийг чи л амьтай байлгах юмаа, надад бодсон юм байгаа
ганбаттэ big hug
Бичсэн: tsoom (зочин) хэзээ: 16:38, 2008-01-28 | Холбоос | |
Гайхлааашт, яах аргагүй Цоомын блогт ороод ирсэн. Цоом маань хэдийдээ ирээд бууз хийчвээ гэж бодоол. Оо тэгсэн та 2 хамтран бичиж байгаамо? Миний бодлоор... зазаза болилоо.

Буузны хувьд манай ээжийнх ч бас гурил нь илүүдсээн. Манай дүүгийн найз хүүеээ гурил мах нь зэрэг дуусчуул юуу юуучгүй байхийм гэсэн үг үү гээд. Би чинь хоёуланг нь үлдээх гэж жаал тэмцлээшт. Баахан л хоосон ходоодтой ганган хүмүүс гүйлдээд байж дээ.

Амжилт шүү залуусаа.
Бичсэн: yuki хэзээ: 11:26, 2008-01-28 | Холбоос | |
unen shuu, hujaa nariin hunsnii bodlogod mongolchuud bid nar helmegdeed eruul mendeeree hohirood duusch bna,
Бичсэн: tailor хэзээ: 11:12, 2008-01-28 | Холбоос | |



:-)
 
xaax