Би зүгээр л бичмээр байна-н танилцуулга
Нэр: Би зүгээр л бичмээр байна Хүйс: Эмэгтэй Нас: 48 Байрлал: Улаанбаатар, Монгол Миний тухай: Хүн өөрийгөө тодорхойлно гэдэг хэцүү ш дээ. Аливааг болгож бүтээх талаас нь хичээж амьдардаг өөдрөг нэгэн байна гэж л хэлнэ дээ. Дуртай үгс: яг санахгүй байнаа, Дуртай номнууд: Богино өгүүллэгийн ном, хүүхдийн сурганы ном, шүлгийн ном гэх мэт жаахан цуглуулсан номнууд бий. Дуртай кинонууд: Хуучны орос кинонууд ч сайхан шүү."Амьдрал нулимсанд дургүй", "Ийм нэгэн явдал" гээд л. . . Бас дэлхийн 2-р дайны тухай, еврейчүүдийн амьдралыг харуулсан түүхэн кинонд дуртай. Мэдээж Монгол кинондоо дуртай хамгийн их. Дуртай дуунууд: Харангын Лхагваагийн дуунууд сайхан үгтэй, зарим нэг уртын дуу. Бичсэн нийтлэлүүд: 17 Нийтлэл Бичсэн сэтгэгдлүүд: 46 сэтгэгдэл Бүртгүүлсэн: 2011-05-27 Миний сонирхол, хобби: (1) Юм юм л сонирхоно доо |
Yaavlag-н блогууд:
Бага ангийн хүүхэдтэй ээж. | |
Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа. |