avatar

Батга

2009-08-30, 22:29
Нэгэн хөвгүүний блог дээрээс батганы талаар, хэцүү байгаа талаар нь уншаад бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо. Хэрвээ нүүрээр тань идээтэй юм гардаг бол доорх зөвлөгөөг дагаад нэг үзээрэй.

Ер нь бол батга гэдэг нь хүний биеийн гадны нянг эсэргүүцэх чадвар суларсантай холбоотой, арьсны нүх бөглөрч тэнд орсон нян үржин үрэвсэл үүсгэж байгаа явдал юм. Арьсан дээр жижигхэн нүхнүүд байдгийг дунд сургуульд хүний биеийн бүтэц зүйн хичээл дээр үзсэн байх аа.


Тиймээс:
1. Ходоод, хоол боловсруулах эртнүүдээ эмчид үзүүлэхэд гэмгүй. Олон тохиолдолд ходоодны шархтай, цөсний зогсонгошилтой зэрэг ямар нэгэн архаг ...
avatar

Уламжлалт анагаах болоод мухар сүсэг

2008-12-16, 23:02
http://itsme.blog.gogo.mn/entry/ff8080811e3ca82d011e3f61b4910198/ За энд бичсэн сэтгэгдлээ энд бас оруулчихъя.

Өө яг үгүйсгэчихдэг эмч нар ч цөөхөн л байх... Шээсээр, тэгээд ходоодонд орж халддаг вирус үнэндээ бол цөөхөн л байх л даа...
Тэгэхдээ мэдэхгүй юм даа. Би лав багадаа ханиад хүрээд ууж л явсан...

Аа гэхдээ (ДЗман)... Тэр хорт хавдар нэгэнт тусчихсан хүнд бол юу ч уулгаж идүүлээд нэмэргүй гэдгийг бол 98% итгэлтэйгээр хэлж чаднаа. Элээний талаарх яриаг магадгүй бууддаг нөхдүүд нь гаргасан ч байж магадгүй юм. Аавын чинь бие сайжирсан нь өөр шалтгаантай л байсан болов уу даа. Нэгэн...
avatar

Гэдэстэй байна гэдэг онигоо

2008-02-17, 16:56
Хүмүүсээ гэдэстэй хүмүүсийг шүүмжилцгээе! хэлээ гаргах

Гэдэстэй, тарган байна гэдэг бол онигоо шүү. Манай нэг миний шүтэж бишэрч явдаг багш маань нэг удаа ярьж байсан юм. Өчигдөр зурагтаар Ерөнхийлөгч, тэргүүн хадагтай хоёрын Солонгосчуудтай уулзаж байгааг хараад ичлээ гээд л... Нээх тарган хоёр юм сууж байсан юм байхаа. Солонгосчууд нь бол туранхай гуайлиг, манай хоёр бол үнэн муухай харагдаж байна гэсэн...

Анагаах ухааны нэвтэрхий толин дээр бол Таргалалт = Өвчин гэж орчуулагдана л даа. Тэр тусмаа арчаагүй хүмүүс тусдаг өвчин гэж бас хэлж болно. Таргалалтыг дагаад судасны хатуурал, даралт ихсэх, зүрх ...
avatar

Аль нь эхлээд вэ?

2007-12-13, 15:21
Монголчууд бидний дунд нэгэн сонирхолтой сэтгэхүй байдаг.
Биеэ өвдөхөөр эмчид очих биш аптект очоод л эмийн санчаас нь ингээд байна, энд өвдөөд байна ямар эм уух вэ? гэж асууж байгаад шууд худалдаж аваад уучихдаг. Тэгээд зарим нь азаар дээрдэж, зарим нь бүүр дордсон хойноо эмчид ханддаг. Уг нь гадаадын бусад хөгжилтэй оронд бол эмийг ингээд бараа шиг зараад, дуртай нь авч уудаггүй, эмийн сангууд нь эмчийн бичиггүйгээр үйлчилдэггүй.
Тэгэхээр ЭМ нь эхлээд биш ЭМЧ нь эхлээд юм шүү гэдгийг санаж яваарай.
Ингээд л зүгээр болчихдог юм гэж хандаад, эцэст энэ муу эмч эмчилж чадаагүй гэхийн оронд эхнэ...
avatar

Хохь чинь л болно шүү!!!

2007-12-13, 15:21
Өглөө цайгаа ууж явж байхгүй бол хохь чинь л болно шүү гэнээ.

1. Цөсний чулуу үүснэ.
2. Ходоодны өвчтэй болно.
3. Стрессд орно.

1. Шөнөжин өтгөрч хуралдсан цөсөө өглөө цай ууж гадагшлуулж байхгүй бол хатуураад чулуу болдог гэнэ. Зарим хүмүүс өглөө юм идэхээр гэдэс нь эвгүйрхээд байдаг гээд цай уудаггүй, ялангуяа ингэж гэдэс эвгүй оргидог хүмүүст энэ бүүр их хамаатай.

2. Шөнөжин ялгарсан ажилд бэлдээд хоносон ходоодоо өглөө баярлуулж байхгүй бол өвддөг. Ходоодны шүүс нь HCl буюу хлорт устөрөгч-давсны хүчил болон бусад хоолыг боловсруулах бодисууд агуулсан хүчтэй шүүс байдаг. Тэр нь х...
avatar

Шүдээ гэж...

2007-09-18, 01:09
Шүд, амны эрүүл байдлаас маш олон төрлийн өвнүүд хамаардаг. Нөгөө хоолойны өвчин зүрхэндээ ордог гэдэг өвчинд хүртэл хорхойтой шүд нөлөөлдөг байх юм. Мөн хоолны зажлалтаас ходоод гэдэсний замын өвчнүүд үүсч байдаг байна. Амны хөндий бохир байхад тэнд нянгууд өсөж үржин өвчлүүлдэг байна.

Хүүхдийн шүдийг дээд доод 4, 4н шүд гарч ирснээс хойш тогтмол угааж хэвшүүлэх хэрэгтэй ба чихэрлэг зүйлийг битгий ид гэхийн оронд анхнаасаа өөрснөө өгөхгүй байх хэрэгтэй гэнэ. Мэдээж хүүхэд л болсон хойно битгий, боль гээд за гэсэн ч хэдхэн минутын дараа мартаад л гүйж явдаг шүү дээ.

Монгол эцэг эхчүүд х...