Урт насалцгаая.
Япончуудын урт насалдаг нууцын нэгэн түлхүүр эрүүл хооллолтын тухай хөндөхөд зүй ёсоор эхний тавд бичигдэх "Натто" буюу шар буурцгийн тухай танилцуулья. Анх Японд ирээд амандаа авах нь битгий хэл харахад л дотор хачин болдог байсан юм. Одоо бол их дуртай болсноор барахгүй өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байгаа.
"Натто"г эрт дээр үеэс Япончууд хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд одоо бол Япон хүн бүрийн дуртай уламжлалт зоогт зүй ёсоор тооцогдоно. Энэ нь Bacillus subtilis фермэнтээр баяжуулсан шар буурцаг soybean (U.S.) юм. "Натто"г ялангуяа өглөөгүүр зооглох нь тохиромжтой. Учир нь аммони төст өвөрмөц үнэр, хүчтэй амт, зунгаарсан тогтоц бүхий фермэнтээр баяжигдсан натто нь бүтэн өдрийн турш хүний хоол боловсруулах системийн гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх ба хоол боловсруулах шүүрлийн ялгаралтыг сэдээж өгдөг. "Натто"г Япончууд ихэвчлэн будаа болон мисоширү шөлтэйгээ хамт иддэг байсан үе нэгэнт өнгөрч орчин үед Натто сүши, Натто шпагетти бүр Натто амтат мөхөөлдөс хүртэл захиалгын хуудсанд тийм ховор биш байдаг болсон. Ер нь шар буурцгийг ганцхан Япончууд биш өмнөд азийнхан хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг бөгөөд орон бүр өөрсдийн уламжлалт арга технологиор бүтээгдэхүүн боловсруулдаг байна.
Япончуудын хувьд дараах аргаар амтат "Натто"-гоо гаргаж авдаг. Эхлээд шар буурцгийг сайтар угааж усан дотор 12-20 цаг орчим дэвтээнэ. Хэмжээ нь хөөж томорсон буурцгийг ууранд 6 цаг орчим жигнэнэ. Дараа нь 40 градуст 24 цагийн турш ферментжүүлэх бөгөөд энэ шат хамгийн хариуцлагатай шат юм. Мэдээж эцэст нь 0 градуст хөргөж савлах ажиллагаа явагдана. 0 градуст ферментүүд нь Наттоны үндсэн бүрэлдэхүүн болох уургийг задалж амин хүчлийн гинж болгох бөгөөд энэ нь амьтны гаралтай уурагтай яг ижилхэн хүний уургийн хэрэгцээг хангаад зогсохгүй харин ч амархан шингэж боловсордог байна.
Түүнчлэн Натто нь хөгшрөлтийн үеийн ухаан санамж алдалтаас сэргийлэхээс гадна их хэмжээний витамин К болон кальци агуулах ба энэ нь яс сийрэгжих өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бүсгүйчүүлд шивнэхэд Hаттонд агуулагдах витамин PQQ (Pyrroloquinoline quinone) нь арьсны сулрах процессыг удаашруулна. Мөн хавдрын эсрэг нөлөөтэй гэдэг нь нэгэнт батлагдаад байгаа 40 орчим төрлийн бодис агуулдгаас гадна холестрин бараг байхгүй учир даралт ихдэхээс эхлээд зүрх судасны өвчлөлд хүргэхгүй юм байна. Эрчүүлийн эрт халзралтанд сайнаар нөлөөлж гормоны тэнцвэрийг хадгалахад тусалдаг гэсэн судалгааны үр дүн нэлээд эртнээс олны анхаарлыг татаж байгаа юм байна.
Тэгэхээр Натто нь ердөө л Монголд элбэг байгаа шар буурцаг учраас өдөр бүр биш юмаа гэхэд долоо хоногт ядаж 2 удаа махнаас татгалзаж, шар буурцгаар орлуулж чадвал та өөрийнхөө эрүүл мэндэд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм шүү.
Эх сурвалж: http://xn--99zt52a.jp/
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Нээрээ муухай үнэртэй болохоор би ер хялайж ч хардаггүй байсаншд. Одоо ч бас идэж чадахгүй л санагдаж байна. Дараа нь олдвол хүмүүсийн дурлаж идээд байдаг майонез будаатай хольж байгаад идэж үзье байз Уг нь өөрөө хийхэд ч гайгүй л юм шиг байна тээ?