avatar

Аборттой холбоотойгоор хөхний өвчин ихсэж байна

2007-9-20,08:24
http://sonin.mn/?cat=45

Хөх ургаж эхэлж байх үеэс л эхлэн хөхөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоё хэлбэртэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Шилжилтийн наснаас эхлэн цэвэршилт болон түүнээс хойшхи , хугацаанд хөхөнд олон өөрчлөлт гардаг. Эмэгтэй хүний бэлгийн дааврын нөлөөгөөр сарын тэмдэг ба жирэмсний үед хөхөнд гарах өөрчлөлтүүд нь хэвийн үзэгдэл. Зарим тохиолдолд эмэгтэй хүний хөхөнд хэвийн биш өөрчлөлтүүд гардаг. Өвдөлт үүсэх, хавдах, ургацаг ургах, бэрсүү бий болох, хөхний товчноос идээрхэг, цусархаг зүйл гарах зэрэг шинжүүд илэрч болно. Иймээс хөхний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөхөө байнга шалгаж занших хэрэгтэй. Хөхөө өөрөө шалгаж, ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг мэддэг болох нь чухал ач холбогдолтой. Ингэснээр өөрийн биеийн нэг хэсгийг таньж мэдэхээс гадна хорт хавдар туссан бол эрт үед нь илрүүлэх бүрэн боломжтой.

Сарын тэмдэгийн өмнө хөх томордог

Эмэгтэй хүний бэлгийн даавартай холбоотойгоор хөхөнд хэвийн өөрчлөлт орох нь бий. Уг хэвийн өөрчлөлтийг манай эмэгтэйчүүд аюултай хэмээн сандрах нь бий. Сарын тэмдэг ирэхийн өмнөхөн хөхнийэдэдилүүдэлшингэнхуримтлагддагучраас хэмжээгээрээ бага зэрэг томорч хөндүүрлэдэг. Энэхүү шингэн шимэгдсэний дараа хөх хэвийн хэмжээндээ орно. Энэ хэвийн өөрчлөлт нь цэвэрших хүртэл cap бүр тохиолддог.

Хөх хэвэндээ орсон тул шалгахад хялбар

Сарын тэмдэг ирж эхэлсэн цагаас л хөхөө шалгаж сурах хэрэгтэй. Усанд орж байхдаа хөхөө шалгах нь хамгийн сайн арга. Учир нь савантай гөлгөр арьсан дээр ямар нэг өөрчлөлт амархан мэдрэгддэг. Cap бүрийн тогтсон нэг өдөр, эсвэл сарын тэмдэг дууссанаас хойш 2-3 хоногийн дараа хөхөө шалгах нь зүйтэй. Энэ үед хөх зөөлөрч, хэвийн байдалдаа орсон байх тул шалгахад хялбар байдаг. Цэвэршсэн эмэгтэйчүүдийн хувьд тогтсон нэг өдөр эсвэл сарын эхний хоногийг сонговол зохистой. Сүүлийн үед эмэгтэйчүүд маань аборт ихээр хийлгэх болсон. Үүнтэй холбоотойгоор хөхний өвчин ихсэх хандлагатай байгаа аж. Учир нь гурваас дээш сартай абортхийлгэсэн эмэгтэйн хөх томорч сүү орсон байдаг. Харин жирэмслэлтийг тасалдуулснаас болж эмэгтэйн хөх чинэрч хатуурдаг. Зарим охид эмэгтэйчүүд үүнийг мэдэхгүйгээс болж хөхөө чинэрүүлж, зангируулж орхидог. Ийм байдалтай удаан явснаас болоод хөхний хавдар, хөхний бэрсүүгээр өвчлөх нь байдаг аж. Тиймээс хэрвээ та аборт хийлгэсэн бол хөхөө анхааралдаа аваарай. Таны. хөх чинэрч хатууран бүр сүү гараад байвал та байнга саах хэрэгтэй. Хөхөө сааж байгаад л ширгээх нь чухал.

Хөх шалгах дарааллын тухай

Хөх шалгана гэдэг хамгийн хялбар арга. Хөх шалгахад толь, дэр, эсвэл алчуур хэрэглэнэ.

1.Биеэ бүсэлхий хүртэл нүцэглээд гараа биеийн дагуу унжуулан толинд харж хөхөн дээр ямар нэг хонхорхой, овгор ургац, эсвэл арьсан дээр ямар нэг өөрчлөлт байгаа зэргийг хар.

2.Хөхний толгойг эрхий ба долоовор хуруугаар зөөлөн чимхэж ямар нэг зүйл, шингэн ялгадас гарч байгааг ажигла

З.Та толины өмнө зогссон хэвээр хоёр гараа толгойныхоо ард авна. Дахин хонхор, овгор, хавдар байгаа эсэх, хэлбэр нь урьд сарынхаас өөрчлөгдсөн зэргийг ажигла.

4.Хоёр гараа ташаандаа авч мөр ба далаа урагшлуулдан ямар нэгэн өөрчлөлт байгаа хэсгийг дахин шалга.

5.Зүүн гараа тохойгоороо нуглан дээш өргөнө. Баруун гарын хурууны өндгөөр зүүн талын хөхыг зөөлөн тэмтэрч үзнэ. Дарай нь арай чанга дарж ямар нэг бэрсүү, ургац байгаа эсэгийг шалга. Үүнтэй адилаар баруун талын хөхийг мөн шалгаж үзэх хэрэгтэй.

6.Нуруугаараа гэдэргээ харж хэвтээд дэр, эсвэл хуульж эвхсэн алчуурыг зүүн мөрний доор ивнэ. Зүүн гараа тохойгоороо нуглан толгойн ард авч баруун гарын хурууныхаа өндөгөөр зүүн хөх орчим хэсэг, нөгөө хөхний товчыг тэмтэрч үзнэ. Үүний адил баруун хөхөө ч гэсэн шалгаж үзээрэй Хөхөө хэвтээ байдалд шалгаж үзэхэд хөхний эдийн байрлал өөрчлөгдсөнөөс ямар нэг өөрчлөлт буюу өвчин хавдарыг илрүүлж болно.

Хөхний толгойг тойруулан иллэг хий

- Xөхөө шалгахдаа хөхний товчийг тойруулан тойрог маягаар иллэг хийн шалгаж болно. -20-40 насанд гурван жилд нэг удаа эсвэл жил бүр эмэгтэйчүүдийн үзлэгээр, 40-с дээш насанд жил бүр хөхөө мэрэгжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
-Хөхний рентген зургийг 40 хүртэл насанд шаардлагатай бол, 40-49 насанд 1-2 жилд нэг удаа, 50-с дээш насанд жил бүр авахуулах ёстой.

бичсэн: Tsoomii Ангилал: Зөвлөгөө | Уншихыг санал болгож байна: Аборттой холбоотойгоор хөхний өвчин ихсэж байнажиргэх | хавчуулах | Биздэх | (15) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

сайн бна уу би 2сар гарамтай бсан 7 хоногийн өмнө абортонд орсон юма. гэтэл одоо хөхөнд сүү ороод хатуураад гоожоод байх юм. хөхий толгой жижиг болохоор сааж болохгүй юм. Яах бэ туслаач нз маань хөхөөд өгий гэхийн хөхний сүү ямар нэгэн сөрөг нөлөө байгаа юу. надад зөвлөгөө өгч туслаач гуйж бна хүмүүсээ
Бичсэн: цоомоо (зочин) хэзээ: 10:50, 2016-3-29 | Холбоос | |
sain uu
bi 2sariin eheer abortond orson. urag maani 3-4nideltei baisan yum.
minii hoh 4saraas hoish honduurlej tomrood baina. odoo jiremsen bish. ene yaamr uchirtai bol oo.
Бичсэн: anstasiya хэзээ: 10:19, 2011-6-30 | Холбоос | |
big grin
Бичсэн: Зочин хэзээ: 03:51, 2009-1-28 | Холбоос | |
big hug love struck
Бичсэн: Зочин хэзээ: 03:38, 2009-1-28 | Холбоос | |
бас бас жирэмслэлтээс хамгаалах гормон дэмждэг бүх төрлийн эмнээс хорт хавдар үүсдэг гэж бичээд бгаа, энэ үнэн болвуу? ай хө зээ хө?

happy
Бичсэн: tatah хэзээ: 05:47, 2008-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
цоомоо, аттилагиин блогдээр авортийн тухай мэдээлэл гарсан гэсэн. нэр юу бэ
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 12:33, 2007-9-26 | Холбоос | |
Сэтгэгдэл
баярлав
Бичсэн: Tsoomii хэзээ: 02:42, 2007-9-23 | Холбоос | |
Сэтгэгдэл
уншив
Бичсэн: g84 хэзээ: 02:00, 2007-9-22 | Холбоос | |
Сэтгэгдэл
энэ чинь харин ганц гайгүй блогуу
Бичсэн: зочин хэзээ: 03:05, 2007-9-21 | Холбоос | |
Сэтгэгдэл
chamtai uulzaj bolhuu8 asuuh um baina
Бичсэн: dulguun (зочин) хэзээ: 02:36, 2007-9-21 | Холбоос | |
Сэтгэгдэл
Жишээ нь "мөнхийн рашаан", "эрүүл мэнд" гээл бүх мэдээлэл нь ташаа биш ч гэсэн худлаа мэдээлэл зөндөө байна. Хүнд эрүүл мэндийн талаар худлаа мэдээлэл өгч болохгүй
Бичсэн: Tsoomii хэзээ: 09:24, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
жишээ нь яг ямар гэж
Бичсэн: дөлгөөн (зочин) хэзээ: 09:22, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
тэгэлгүй яахав, байнга шалгах хэрэгтэй
Би энэ бичлэгийг дээрх сайтаас хулгайлчихсын. Нээрээ манай монголын зарим эрүүл мэндийн сонингууд худал мэдээлэлийг ёстой нэг цацаж өгөх юмаа, завтай бол очиж зодолмоор байна. гэхдээ хэлэх нь хэлнээ
Бичсэн: Tsoomii хэзээ: 08:57, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
ок, сайхан зөвлөгөө байна.ингэхэд хүүхэд төрүүлээгүй ч гэсэн шалгаж байх ёстой юу?
Бичсэн: shine хэзээ: 08:53, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
ok cool news
Бичсэн: Dulguun (зочин) хэзээ: 08:32, 2007-9-20 | Холбоос | |
idiomatic-dormant