avatar

Батга

2009-08-30,22:29
Нэгэн хөвгүүний блог дээрээс батганы талаар, хэцүү байгаа талаар нь уншаад бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо. Хэрвээ нүүрээр тань идээтэй юм гардаг бол доорх зөвлөгөөг дагаад нэг үзээрэй.

Ер нь бол батга гэдэг нь хүний биеийн гадны нянг эсэргүүцэх чадвар суларсантай холбоотой, арьсны нүх бөглөрч тэнд орсон нян үржин үрэвсэл үүсгэж байгаа явдал юм. Арьсан дээр жижигхэн нүхнүүд байдгийг дунд сургуульд хүний биеийн бүтэц зүйн хичээл дээр үзсэн байх аа.


Тиймээс:
1. Ходоод, хоол боловсруулах эртнүүдээ эмчид үзүүлэхэд гэмгүй. Олон тохиолдолд ходоодны шархтай, цөсний зогсонгошилтой зэрэг ямар нэгэн архаг өвчтэй үед батга гарах нь элбэг байдаг. Учир нь архаг өвчин нь хүний биеийн хамгаалах тогтолцоог сулруулсан байдаг учир нян амархан биед нэвтэрдэг. Тиймээс ямар нэгэн өвчин илэрвэл тууштай, эмчийн зааврын дагуу эцсийг нь хүртэл эмчлэх хэрэгтэй. Ходоодны өвчнийг бүрэн эмчлэхийн тулд дор хаяж 1 жил дэглэм барьж, эмээ дор хаяж 1-3 сар тогтмол уух шаардлагатай байдаг.

2. Тослог багатай хоол хүнс хэрэглээд, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.

3. Мөн хөдөлгөөн хийж, спортоор хичээллээрэй.

4. Өсвөр насны үед дааврын өөрчлөлтөөс болж батга гарах нь тохиолддог. Хэдийгээр насны онцлогоос хамаарч дааврын өөрчлөлтөөс болж гардаг боловч бас дэглэм, цэвэрхэн байх, хоол ундаа зохицуулж чадвал, биеэ эрүүл байлгавал богино хугацаанд бие махбод зохицож батга үүсгэгч нянг эсэргүүцэх чадвартай болдог.
5. Тараг түрхэх, хоол ундандаа цагаан идээ сүү тараг тогтмол хэрэглэх нь бас их үр дүнтэй байдаг.

6. Чихэрлэг зүйлийг хоолноосоо бүрэн хасах хэрэгтэй. Жимс бол бас хааяа идэж байж болно.

7. Унтахын өмнө заавал нүүрээ цэвэрлэж унтаж байх.

8. Нүүрээ угаахдаа шууд крантны усаар угаах биш хүйтэн ус саванд хийж тавьж хонуулан хүйтэн бүлээн усаар угааж байх нь сайн. Буцалгаад хөргөөд хэрэглэвэл бас их зүгээр. Нүүр халуун усаар угаах нь үрчлээ эрт суулгадаг гэж хөгшчүүд ярьдаг юм билээ шүү. Бас нүүр угаагч сонгохдоо аль болох өөрийн арьсанд тохирсон, чанартай сайн саванг үнэ хайрлалгүй сонгохыг хичээгээрэй. Миний хувьд Японы гоо сайхны цэвэрлэх хэрэгслүүдэд илүү дуртай, чанартай, бас бидэнтэй илүү ойролцоо бие махбодтой учир илүү сайн таараад байх шиг байдаг. Гэхдээ хугацаа, хадгалалтын горимыг нь хянаж авахаа мартуузай. Бас дотоодын үйлдвэрийн зарим бүтээгдэхүүн цэвэрлэгчид ч зүгээр гэдэг юм билээ.

9. Нойроо зөв зохицуулж эрт унтаж эрт босож байх хэрэгтэй. Өдөрт 6-аас доошгүй цаг, дунджаар 8 цаг унтаж амарч байх хэрэгтэй.

10. Тамхинаас хол байх. Өөрөө татахгүй ч бусдын тамхины утаанд хордохгүй байх хэрэгтэй.
бичсэн: xvv Ангилал: Зөвлөгөө | Уншихыг санал болгож байна: Батгажиргэх | хавчуулах | Биздэх |