avatar

Шүдээ гэж...

2007-9-18,01:09
Шүд, амны эрүүл байдлаас маш олон төрлийн өвнүүд хамаардаг. Нөгөө хоолойны өвчин зүрхэндээ ордог гэдэг өвчинд хүртэл хорхойтой шүд нөлөөлдөг байх юм. Мөн хоолны зажлалтаас ходоод гэдэсний замын өвчнүүд үүсч байдаг байна. Амны хөндий бохир байхад тэнд нянгууд өсөж үржин өвчлүүлдэг байна.

Хүүхдийн шүдийг дээд доод 4, 4н шүд гарч ирснээс хойш тогтмол угааж хэвшүүлэх хэрэгтэй ба чихэрлэг зүйлийг битгий ид гэхийн оронд анхнаасаа өөрснөө өгөхгүй байх хэрэгтэй гэнэ. Мэдээж хүүхэд л болсон хойно битгий, боль гээд за гэсэн ч хэдхэн минутын дараа мартаад л гүйж явдаг шүү дээ.

Монгол эцэг эхчүүд хүүхдийнхээ сүүн шүдийг хорхой идэхийг тоодоггүй, унаад байнгын шүд нь гараад ирнэ гэж боддог байх. Үнэндээ бол сүүн шүдний цаана эрүүний ясан дотор байнгын шүд байж
байдаг. Харин сүүд шүд хорхойтох, унахад байнгын шүдний байрлал, ургалт алдагддаг байна.

Хүүхдийн шүдийг угаахдаа сайн магтаж сайн хүүхэд шүдээ сайн угаадаг гэх мэтээр магтаж байгаад угааж сургах, Угаахдаа тохирсон хэмжээний жижиг сойзыг хэрэглэх, хөндлөн тэнхлэгээр биш, буйлнаас шүдний үзүүр чиглэлтэй хөдөлгөөнөөр угаана. Бага хүүхэд хөдөлгөөн ихтэй угаахад хүндрэлтэй байдаг. Бага хүүхдийн шүдийг угаахдаа хүүхдээ дээш харуулан хэвтүүлэн өөрөө бохирч суугаад өвдгөн дээрээ толгойг нь тавьж байгаад угаахад тохиромжтой байдаг.

Мөн шүдний амны эрүүл ахуй нь хооллолттой маш нарийн холбоотой байна. Дэглэмтэйгээр, чихэрлэг зүйл багатай, цагаан идээ их хэрэглэж, зөв хооллох юм бол шүд эрүүл байдаг.
бичсэн: xvv Ангилал: Зөвлөгөө | Уншихыг санал болгож байна: Шүдээ гэж...жиргэх | хавчуулах | Биздэх | (17) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

@Dulguun
шүдний гажиг засал нэлээн олон эмнэлгүүдэд хийгддэг болсон байх аа. Гэхдээ яг сайн хийдэг нь хэд байгаа бол сайн мэдэхгүй байна. Аппаратыг их сайн, зөв тавих нь их чухал байдаг гэсэн шүү.

@Jiguur
Удмынх гэхээсээ танай гэрийн хооллолтын онцлог, чихэр бага хэрэглэдэг энэ тэр юм байгаа байх гэж бодож байна. Удмын нөлөө бага зэрэг байдаг ч шүдний хувьд бол арчилгаа, дэглэм их чухал.
Бичсэн: xvv хэзээ: 12:51, 2009-10-28 | Холбоос | |
Сэтгэгдэл
Таминээ. шүдэндээ гол фокусаа тавиад байхлаар шүд чинь их эмзэг болчихдогийн. хэ хэ. Гол нь сэтгэл шд гэж үү. хэ хэ
Удам бол хүчтэй сайн талшдээ. Манайхан шүдээ гамнаарай. Бага зэрэг эмзэглээд л ирвэл эмчлүүлээрэй дээ. Даанч би зовлонгийг нь мэдэхгүй лдээ. Тиймээс надад хэлэх зүйл алгаа. хэ хэ http://www.blogmn.net/include/fckeditor/editor/fckeditor.html?InstanceName=contents&Toolbar=Default
Бичсэн: Хүслийнжигүүр (зочин) хэзээ: 03:39, 2007-9-21 | Холбоос | |
Сэтгэгдэл
mongold ene turliin uilchilgee yavuuldag gazar baidag uu, huuhdiig baga baihaas ni ehlen gajgiig zasah geh met
Бичсэн: Dulguun (зочин) хэзээ: 03:07, 2007-9-21 | Холбоос | |
Сэтгэгдэл
Гол нь сүүн шүдийг сайн арчлахгүй бол хүүхдийн байнгын шүд гажигтай, далий мурий, бас эрүүний ясны гажиг энэ тэрд хүртэл хүргэдэг гэсэн.
Бичсэн: xvv хэзээ: 12:08, 2007-9-21 | Холбоос | |
Сэтгэгдэл
Хүки Хүкү Хүүмоо юм биз дээ, хэл хугармаар юмаа
Бичсэн: Tsoomii хэзээ: 09:11, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
хэхэхэ, гол нь Хү-гээр эхэлсэн байх ёстойшт. Чи Хүкү болж болохийм.
Бичсэн: yuki хэзээ: 09:05, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
25 нас нь ааааль эрт өнгөрчөөд байхад нөгөө агт араа нь саяхан ургаад өвтгөөд сүйд болсышд. ургахдаа тас хөндлөн ургаж этэр.... би бас нэрээ солиод үздиймүү ...
Хэкү ... нэг л сонин байна даа
Бичсэн: unenug хэзээ: 08:42, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
Хүүмоо
Бичсэн: yuki хэзээ: 08:02, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
Нэрээ солиод үзүүл хатингаршсан буйлан дээр шинэ шүд ургаад гараад ирэхийн биш байгаа даа, чи яахав Хүки болдийм байж би хэн болноо ямар Хүүм арай биш байна
Бичсэн: Tsoomii хэзээ: 07:59, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
Хү -ээр эхэлсэн нэртэй бол шүд нь дирол, стиморол шиг л байдийн байна гэж дүгнээдайнаа би. Хүслийн жигүүр, Хүү... гэж мэгээл. Би Хүки нэртэй болдиймуу?
Бичсэн: yuki хэзээ: 07:53, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
30 настай 31 шүдтэй Хүслийнжигүүрийн дэргэд өөрөөсөө ичжийнэ, би шүдээ арчлаад арчлаад арчлаад 20 хүрэхээ больчоод байнаа., удмынхуу айн
Бичсэн: Tsoomii хэзээ: 07:15, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
Дирол, стиморолын цугларалт болжгаан байшт.
Бичсэн: yuki хэзээ: 07:09, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
нээрээ найз нь одоо 31 шүдтэй. 1 нь одоо болтол ургадаггүй. сая жаал өвтгөөд ургаж байснаа таг болсон. яасныг нь бүү мэд. Хүлээж байгаа. Одоо би бараг 30 хүрэх гэжийнэ. 1ч шүд хорхой идээгүй. өвтгөж үзээгүй.
Найз нь тийм ч их шүдээ байнга арчилдаггүй ээ.
Энэ юунийх юм болоо
лав удмийнх байхаа.
хэ хэ
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 05:31, 2007-9-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
Би багаасаа шүдээ тоохгүй чихэртэй болгоныг идсээр байгаад одоо шүдний аймаар том асуудалтай болчихсон , эртнээс анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан.
Бичсэн: gerel (зочин) хэзээ: 09:33, 2007-9-19 | Холбоос | |
Сэтгэгдэл
харин тийм... манайхан дандаа тийм хульх юм хийнээ... ядаж тэрийг нь идсэний дараа шүдийг нь угаалгадаг болов уу?
Хөдөөнийхөн бол цагаан идээгээ идээд л, тэр болгон чихэр иддэггүй болохоор бараг угаахгүй яваад байсан ч шүд нь хорхой иддэггүй..
Бичсэн: xvv хэзээ: 02:33, 2007-9-19 | Холбоос | |
idiomatic-dormant