avatar

Family house

2008-05-19,14:38
   Family house буюу монголчилбол гэр бүлийн байшин гэх Монголдоо нэвтрүүлмээр санагдсан нэгэн бүтцийн талаар блогтоо оруулчихъя гэж бодлоо. Одоо Монголд байхгүй боловч хэзээ нэгэн цагт хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн санаачлан эхлүүлэхийг таах аргагүй юм.
Юуны өмнө би ч гэсэн Family house талаар сайн мэдэхгүй hospice гэж ойлгож явснаа хэлэх хэрэгтэй байх. Харин Японд ирээд сайн дурын ажил хийж эхэлснээс хойш  салгаж ойлгох болсон юм. Энд hospice-т хийгддэг шиг эмчилгээ байхгүй харин эмчилгээгүй өвчнөөр шаналж байгаа хүүхдүүд ээж аавтайгаа гэртээ байгаа юм шиг өдрийг өнгөрүүлэх түр гэр гэсэн үг юм. Англиар a home a way from home for children fighting cancer гэж тайлбарлажээ.
Японд үүсээд эдүгээ 15 /1993-3-6/ жилийн нүүрийг үзээд байгаа харьцангуй шинэ салбар юм байна. Хаана ч байсан гэсэн хавдрын том эмнэлэг нь төв бараадан байх тул Япон улс даяар хүнд өвчтэй хүүхдүүд хөдөө хот гэлтгүй Токиод үзүүлж эмчлүүлнэ. Гэр хол гэдэг шалтгаанаар нялх хүүхдээ эмнэлэгт сахих боломжгүй, үнэтэй зочид буудалд мөнгө төлөөд байх хэцүү болохоор ээж аавууд хүүхдээ эмнэлэг бараадуулан орхиод явах нь элбэг бөгөөд энэ нь ч хүүхдийн эмчилгээнд сөргөөр нөлөөлж байгааг харсан эмч дархлал нь дарангуйлагдсан хүнд өвчтэй хүүхдүүд очиж болохуйц цэвэр бөгөөд хүүхдэд гэр мэт нь сэтгэгдэл төрүүлэх ямар нэгэн газар хэрэгтэй юм байна, тэр нь эмнэлгийн ойролцоо байх ёстой гэдгийг олж харан анх 1 өрөө тохижуулж байсан нь одоо хэдийнээ хөгжлийнхөө хэд хэдэн үеийг дамжаад хүнд өвчнөөр шаналан үхэлтэй тэмцэж байгаа хөөрхий хүүхдүүдэд ээж аав болон хайртай хүмүүстэйгээ уулзан эмнэлгээс түр боловч холдон эрхлэн тоглох боломжоор хангадаг улсын болон хувийн олон олон хаус болтлоо өргөжжээ.

  Одоо бичлэгийнхээ гол зорилгодоо эргээд орьё.
Монголд хавдар өвчнөөр шаналан чадах хэмжээгээрээ тэмцэн байгаа хүүхдүүд олон байгаагийн дээр жил бүр хавдраар өвчилж байгаа хүүхдийн тоо геометр прогрессоор өсөж байгаа гэдгийг хэлэхэд илүүц биз ээ. Хавдpын эмнэлэг болон ЭНЭШТ нь Улаанбаатарт л байдаг болохоор ээж аавууд холын аймаг хөдөөнөөс эмнэлэг бараадан ирээд, байх айлгүй багагүй бэрхшээлтэй тулгарч байдгийг сонссон төдийд хэлж байгаа биш бишгүй харсан гэдгээр батлаад хэлж чадах юм байна. Хүнд хөнгөн ямар ч байлаа өвдөж шаналсан битгий хэл эрүүл хүүхдэд хүртэл ээжийн инээмсэглэл аавын үнсэлт гэдэг хичнээн эрхэм билээ. Хүнд өвчтэй хүүхдээ орхиод явж чадах сэтгэл Монгол эжийд байхгүйг хэлэх үү , ямар боловч нэг иймэрхүү бүтэцтэй оромж хэрэгтэй юм гэдгийг би дотроо бодоод сууж тэссэнгүй блогтоо оруулахаар шийдсэн юмаа. За тэр холын хүсэл мөрөөдөл яахав, хүүхдийн hospice-той болмоор байна. Цагаа тулбал хувийн, хувьсгалын нэртэй өчнөөн асрамжийн газар байж л байна, цаана нь ч зөндөөн байгуулагдах л биз, ядаж долоовор хуруугаараа чичээд үзүүлчих ганц ч хүүхдийн hospice алгаа.

Фамири Хаусу хэмээх Японы нэгэн NPO сайн дурын байгууллагын веб хуудаснаас Япон хэлээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно:
бичсэн: Tsoomii Ангилал: Санал | Уншихыг санал болгож байна: Family houseжиргэх | хавчуулах | Биздэх | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Энхээд: Таны хаягаар захиа илгээгээд хариу хүлээгээл байна. Мэйлээ шалгана уу. баярлах
Бичсэн: Tsoomii хэзээ: 22:25, 2009-11-12 | Холбоос | |
энэ төрлийн үйлчилгээ гэх асрамжийн газар нь төсөв төлөвлөгөө мөнгө төгрөг эн тэр гээл арай ядан дэнжигнэж байгаа газрууд хүхдүүадийг стгэлийн тэнхээ, сэтгэл санаагаар дэмжих нь гэцүү л байгаа. Харин дээр хэлсэн hospice-г байгуулбал хичнээн олон хүнийг баярлуулахсан билээ. Тэр талын, бүтээн байгуулалтын тал дээр судалгаа хийж, нилээн л хүч хөдөлмөр гарах байх даа. Энэ талын санаа бодолтой, үүнийг дэмжиж байгаа хүмүүсийг олж нэгтгэж, зохион байгуулж дараа нь спонсор, дэмжигчдийг олох, зөвшөөрөл эн тэр гээд байнаа байна. Энкэ энэ талаараа хэд хэдэн цуврал нийтлэл оруулбал хүмүүст хүрч, дэмжигдэнэ дээ ирмэх
Бичсэн: director хэзээ: 10:15, 2009-09-07 | Холбоос | |
Сайн байна уу, Enke. Цоом одоогоор Японд сурдаг байх. Энэ блогоо шалгадаг эсэхийг мэдэхгүй байна. Хэрвээ өөртэй тань холбоо барихгүй бол хэлээрэй.
Бичсэн: xvv хэзээ: 22:32, 2009-09-05 | Холбоос | |
tsoomd
udaan erj haisnaa oloh shig bollo.Bi Mongold Children's Hospice and Palliative Care bii bolgohoor zorij yavaa negen Nad ruu R_enkh@yahoo.com hayagaar bicne uu
Бичсэн: Enke хэзээ: 22:04, 2009-09-05 | Холбоос | |
Зүрхний эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй байх гэж бодож байна.
Бичсэн: xvv хэзээ: 20:37, 2008-08-04 | Холбоос | |
Сайн байна уу?
Миний бичих сэтгэгдэл энэ сэдэвтэй хамаагүй юм, уучларай. Хамгийн сүүлийн бичлэгт сэтгэгдэл бичвэл та миний бичсэнийг олж унших байх гэж бодоод энд бичлээ. Би атны бичсэн Тэсвэр хатуужил өвчнийг ялдаг-ийг уншлаа. Тэгээд нэг зөвлөгөө авах гэсэн юм. Би угийн их том хоолойны махтай, ханиад их хүрдэг, ангинатай хүүхэд байсан. Сүүлийн хэдэн жил хоолойны мах яагаад ч юм эрс багасаад ирсэн. Нойр багатай хэд хонох ядрах үед хөлийн шилбэ шагай хавиар янгинадаг. Амархан ядрамтгай болсон. Би одоо Японд сурдаг, 1 жилийн дараа буцна. Монголоос ирэхийнхээ өмнөхөн ангина үе мөчиндөө орсон эсэхийг цусаа өгч шинжлүүлтэл Орсон байна гэсэн хариу авсан. Одоо энд Японд байгаа дээрээ үүнийгээ эмчлүүлмээр байх юм. Энд одоохондоо сайн унтаж амарч байгаа болохоор тэр үү өвдөх юм алга. Эмчид очоод ангинаас болоод үе мөч өвддөг болсноо хэлээд эмчлүүлэх гэхээр юу гэж хэлэх, ямар юуны эмчид хандахаа мэдэхгүй юм. Хуучин суурь ийм өвчтэйгээ хэлээд очихоор даатгалд хамрагдахгүй нэг их өндөр үнэтэй болчих болов уу?. Одоохондоо ямар ч зовиургүй байгаа. Би 1. Хоолой өвдөөгүй ч хоолойн эмч дээр очих уу? 2. Үе мөчний эмч дээр очиж ядрах үед шагайгаар янгинадагаа бас хоолойны ангинатайгаа хэлэх үү .. зүг чиг гаргаж өгөөч.
Бичсэн: Зочин хэзээ: 02:50, 2008-08-03 | Холбоос | |
Huu mini chi huuhdiin emch boloh hun, yana daa, neeree l bid nar hiine, uur hen hiih bilee dee, ganbarimas
Бичсэн: Tsoomii хэзээ: 21:11, 2008-05-19 | Холбоос | |
Санал нэг байна. Ер нь бол бид нар л байгуулах байх даа. Ойрын хэдэн жилдээ бол яах л бол? ЭНЭШТ-ээ ч олигтой байлгаж чадахгүй нурж унах шахсан юм, эм тариа нь хүртэл дутагдалтай, тойроод ядаж улаан шороо байхад sad ЭНЭШТ одоо ч ачааллаа даадаггүй 3-р шатлалын дахиад нэг том эмнэлэг баригдах ч бас хэрэгтэй байгаа. Хүүхдүүд төрөөд л байдаг, эрүүл саруул өсгөхийн тулд энийг бас л шийдэх хэрэгтэй асуудлууд...
Яах ёстой юм бол доо sad
Бичсэн: xvv хэзээ: 17:26, 2008-05-19 | Холбоос | |



:-)
 
xaax