avatar

Хөнгөвчлөх анагаах ухаан гэж юу бэ.

2007-10-12,11:48
    Тэртээ 10 жилийн өмнө миний аав хорт хавдар тусаад мэс засал хийх боломжгүй байсан болохоор удалгүй  Улаанбаатраас гэртээ эргээд ирж билээ. Ааваас минь  химийн тарианы үнэр нэвт ханхалж байсан юм. Учир нь хавдрын эсийн ургалтын зогсоох зорилгоор маш хүчтэй химийн тариаг аавд минь замбараагүй хийчихжээ. 
 Тэсэхүеэ хурц өвдөлт, олон хоногоор өтгөн хаталт, хоол идэхгүй, огилт, арьс загатнаа, тураал, холголт цооролт, нойргүйдэл, сэтгэлээр уналт, стресс, шээс хаагдах гээд  хорт хавдрын шинжүүд харсаар байтал аавд бүгд илэрч 2 сар болоол аав минь хавдрааасаа болоод биш маш их хүчтэй өвдөлт, тураалаар надаас үүрд явсан. Энэ бол  хавдартай хүн болгонд илэрдэг шинж.

 Тэр үед palliative care буюу хөнгөвчлөх анагаах ухааныг арван жилийн  сурагч би байтугай эмч нар нь ч мэдэхгүй байсан үе. Хорт хавдар 3-4 шатандаа оношлогдоо бол гэрт нь үхүүлэхээр гаргадаг шүү дээ. 

 Ай ямар харамсалтай бэ, дэлхий дээр үүсч хөгжөөд 30 жил болоод , хүмүүс ямар ч зовиургүй тайван үхэж байхад монгол хүмүүс тарчилж зовж үхэж байлаа. Гэтэл морфин хэрэглэсэн л бол өнөө маргаашгүй үхнэ гэсэн үг гэж мэдэмхийрч туйлширч  байхад palliative care хөгжсөн оронд өвчтэй хүмүүс нь морфиноо хэрэглээд зовиур шаналгаагүй 6 сараас дээш сар амьдраад байлаа. 

 Би одоо үнэхэээр харамслаг юм. Хэрвээ тэр үед би аавынхаа зовиур шаналгааг намдааж чадсан бол аав минь дахиад хэдэн сар амьд байх байсан юм. Xэрвээ би аавынхаа зовиур шаналгааг хөнгөвчилж чадсан бол аав минь  амьсгаа хураатлаа  ухаанаа хадгалж байж,  үр хүүхдүүдээсээ хүсэх юмаа хүсч чадах байсан байх, хэрвээ миний аав зовируаасаа болоод ухаан самуурч дэмийрээгүй бол аавынхаа хүслийг биелүүлээд аль гэж надаас юу хүсэх байсан болоо гэж.

 Гэвч өнгөрснийг эргүүлж чадахгүйгээс хойш аавтай минь ижил хавдрын төгсгөлийн шатанд байгаа нэг хүн ч гэсэн битгий шаналаасай гэсэн үүднээс хөнгөвчлөх анагаахыг бага боловч судалж чөлөө завтай үедээ HOSPICE дээр очиж жижүүрт гарах зэргээр оролдож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Над дээр хамгийн сүүлд ходоодны хавдартай нэг өвөөг оруулаад 11 хүн нас барсан. Тухайн үед тэр өвөөгийн тухай бичлэг хийж байсан. Би тэдний нэгээс бусдад нь эцсийн мөч хүртэл ямар ч өвдөлтгүй зовиур шаналгаагүй нүд анихад нь туслаж чадсан.  Өвдөлт зовиургүй байж байгаад хорвоогоос явж байгаа хүмүүсийг хараад аавынхаа хэрхэн шаналж байсныг дахин дахин нүдэндээ харах шиг болдог юм.  Харин нэг элэгний хавдартай эмээд туслаж чадаагүй, учир нь гэрийнхэн нь миний эмчилгээг хүлээн зөвшөөрөөгүй юм, хожим ээжийгээ нас барсны дараа охин нь надаас уучлалт гуйж байсан. Тэр эмэгтэй  ээжээсээ уучлалт гуйх ёстой байсан байх.  Хэрвээ амьдарлын төгсгөлийн шатанд байгаа өвчтэй хүн би тийм юм идмээр байна, би тийм юм уумаар байна, би ингэмээр байна гэвэл түүнийг нь биелүүлж байгаачээ, энэ бол аавдаа ээждээ, хайртай хүндээ өгч чадах хамгийг сүүлчийн зүйл шүү. Харин ч өөрсдийгөө азтайд тооц, олон хүн өвчин шаналалаасаа болоод ингэж хэлж чадахгүй нас бардаг юм, яг миний аав шиг.
 Энэ palliative care гэдгийг Монголд нэвтрүүлсэн Одонтуяа багшид маань гавьяат эмч цол ч багадна гэж би боддогоо.
Одонтуяа багшдаа баярлаж явдаг шүү.
бичсэн: Tsoomii Ангилал: Мэдээлэл | Уншихыг санал болгож байна: Хөнгөвчлөх анагаах ухаан гэж юу бэ. жиргэх | хавчуулах | Биздэх | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мундаг юумаа. Ухаантай хүүхэд байна. Би ч гэсэн аав, ээж 2 иийгоо ингэж л алдаж байсан. happy
Бичсэн: Зочин хэзээ: 10:30, 2009-3-24 | Холбоос | |
сайхан бичлэг бна аа нээрээ л ингээд гэрт ни гаргачихдаг байсан даа. чи ч буянтай зуйл хийжээ.
Бичсэн: melkadies (зочин) хэзээ: 10:14, 2008-2-17 | Холбоос | |
sonin shinjleh uhaan bna
Бичсэн: ganaa (зочин) хэзээ: 10:50, 2007-12-13 | Холбоос | |
Сэтгэгдэл
Chi chadnaa amjilt
Бичсэн: tailor хэзээ: 04:46, 2007-10-31 | Холбоос | |
Сэтгэгдэл
Цоомоо чи шүү. Энэ их сэтгэл байхад чи сансандаа хүрч чаднаа. Монголдоо ирээд их зүйл хийхийг чинь хүлээж байгаа шүү.
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 09:32, 2007-10-25 | Холбоос | |
idiomatic-dormant