avatar

Аль нь эхлээд вэ?

2007-12-13,15:21
Монголчууд бидний дунд нэгэн сонирхолтой сэтгэхүй байдаг.
Биеэ өвдөхөөр эмчид очих биш аптект очоод л эмийн санчаас нь ингээд байна, энд өвдөөд байна ямар эм уух вэ? гэж асууж байгаад шууд худалдаж аваад уучихдаг. Тэгээд зарим нь азаар дээрдэж, зарим нь бүүр дордсон хойноо эмчид ханддаг. Уг нь гадаадын бусад хөгжилтэй оронд бол эмийг ингээд бараа шиг зараад, дуртай нь авч уудаггүй, эмийн сангууд нь эмчийн бичиггүйгээр үйлчилдэггүй.
Тэгэхээр ЭМ нь эхлээд биш ЭМЧ нь эхлээд юм шүү гэдгийг санаж яваарай.
Ингээд л зүгээр болчихдог юм гэж хандаад, эцэст энэ муу эмч эмчилж чадаагүй гэхийн оронд эхнээсээ л эмчид хандвал зүгээрсэн.
Магадгүй зарим эмч нар нь харилцааны соёл, эмчийн ёс суртахуун муутай байдаг, зарим нь ч мэдлэг муутай байдаг зэргээс хүмүүс эмнэлэгт хандахаасаа өмнө эм уудаг. Айл бүр гэртээ бараг эмийн сантай, толгой өвдөхөөр, гэдэс өвдөхөөр, ханиад хүрэхээр нь гээд л дураараа уудаг. Зарим өрхийн эмч нар нь ч яг ийм эмчилгээ зөвлөдөг.. Уг нь бол ханиад болгон, гэдэс өвдөх болгон ихэнхдээ өөр өөр нянгаар, өөр өөр шалтгаанаар үүсдэг учир эмчилгээ нь ч бас өөр л байх ёстой баймаар санагддаг юм. За тэгээд сайн ч муу ч эмчдээ үзүүлж байгаад л эмээ ууж байя. ЭМЧ нь эхлээд ЭМ нь дараа нь юм шүү.
бичсэн: xvv Ангилал: Зөвлөгөө | Уншихыг санал болгож байна: Аль нь эхлээд вэ?жиргэх | хавчуулах | Биздэх | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Эмийг худалдах байдалд өөрчлөлт хийж чадаагүй байж энэ тухай ярих хэрэггүй. Эмч нарын хүнд суртал гар хардгийг жирийн хүмүүс хүлээхгүй ш дээ йманай гэр бүлийн хүн эмч л дээ
Бичсэн: Зочин хэзээ: 10:09, 2009-02-25 | Холбоос | |
за мэдлээ боссоо
Бичсэн: tailor (зочин) хэзээ: 11:11, 2007-12-14 | Холбоос | |
minii bodloor mongolchuud maani bugdeeree emch bolchihson yum shig bgaa yum. ene ni magadgui emnelgiin uilchilgee muutai holbootoi baih worried
Бичсэн: itgel (зочин) хэзээ: 16:20, 2007-12-13 | Холбоос | |



:-)
 
xaax