avatar

Б.Оюунбилэг: Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд улам залуужиж байна

2010-03-23,17:21
Сүүлийн жилүүдэд манай улсад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо ихэсчээ. Нийт эмэгтэйчүүдийн 35хувь нь өвчний эх үүсвэр болох вирустай байгаа нь тогтоогдсон байна. Энэ талаар “Оби-эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлгийн, хавдрын мэс заслын их эмч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

Умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн энгийнээр тайлбарлавал ямар өвчин бэ?

Эмэгтэй хүний савны амсар хэсгийн хавдрыг хэлдэг. Умайн хүзүүний хорт хавдар нь эд эсийн гаралтай хавдар гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Юунаас болж хорт хавдар үүсдэг юм бэ?

-Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан байдаг. Хамгийн эрсдэл өндөртэй нь, хүний папиллом вирусээр үүсдэг. Энэ вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Өөрөөр хэлвэл, замбараагүй бэлгийн хавьталд орох, бэлгийн замын өнгөний өвчин тусах, мөн олон хавьтагчтай байх зэргээс болж өвчин тусах магадлал өндөртэй. Түүнчлэн, эмэгтэй хүн олон удаа үр хүндүүлсэн бол, ямар нэгэн үрэвсэлт мөн ерөндөгийг удаан хугацаагаар тавиулснаар умайн хүзүүний хорт хавдар тусах нь элбэг. Хамгийн сүүлчийн шалтгаан нь гормоны өөрчлөлт.

Хорт хавдраар өвчлөгсдийн дийлэнхийнх өвчин үүсгэгч шалтгаан нь юу байдаг вэ?

-Ихэнх нь вирусын улмаас өвчилж байгаа. Энэхүү вирусыг авахад эрэгтэй хүн дамжуулагч болж өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэй хүнээс вирус аваад өөр эмэгтэйд дамжуулан халдаадаг гэсэн үг юм.

Тэгвэл эрэгтэй хүн вирусээс болж өөрөө өвддөг үү. Зөвхөн дамжуулагч байна гэсэн үг үү?

-Эрэгтэй хүн вирусын халдвараар өвчилдөггүй. Харамсалатй нь вирусын халдвар авсан эмэгтэй л өвчилдөг аюултай. Түүгээр зогсохгүй вирус авсан тохиолдолд тухайн хүнд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй юм. Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орсон л бол заавал шинжилгээ өгөх хэрэгтэй. Эрэгтэй ч бай, эмэгтэй бай ялгаагүй хамрагдах ёстой. Энэ чинь хоёр хосын итгэлтэй, эрүүл харилцааг бий болгох үндэс юм шүү дээ.

Ямар ч шинж тэмдэг илэрдэггүй гэлээ. Тэгвэл өвчтэй болсноо яаж мэдэх вэ?

Ерөөсөө л тохиолдлын бэлгийн харьцаанд орсон л бол бүх эмэгтэйчүүд шинжилгээ өгөх хэрэгтэй. Бас ар гэр нь тогтворгүй бол эрэгтэй эмэгтэй гэлтгүй улиралд ганц удаа ч болов шинжилгээнд хамрагдаж байвал ялангуяа, эмэгтэйчүүд хорт хавдар тусахаас өөрийгөө урьдчилан сэргийлж чадна. Манай улсад хийгдэж байгаа хамгийн үр дүнтэй шинжилгээ бол пап тест юм. Энэхүү тестээр бэлгийн замын өвчтэй эсэх, хорт хавдар байна уу, вирустай байна уу, цэвэршилтийн өөрчлөлт хэр байна гээд олон зүйл илэрдэг онцлогтой юм. Тиймээс жилд нэг удаа пап тестийг өгөх нь их хэрэгтэй.

Умайн хүзүүний хорт хавдар пап тестээр л илэрдэг юм уу. Өөрөөр мэдэх боломжгүй гэж үү?

-Тийм ээ, зөвхөн тестээр л илэрнэ. Хүмүүс, би эхогоор үзүүлээд зүгээр гэсэн гэж хэлдэг. Энэ чинь буруу. Яагаад гэвэл, хорт хавдрыг ямар ч эхо оношлох боломжгүй зүйл. Эхогоор вирустай эсэх нь ч мэдэгдэхгүй. Умайн хүзүүний хавдар мэдэгдэхгүй явсаар хүндэрсэн шатандаа орвол үхэлд хүрэх аюултай.

Пап тестийг яаж авдаг вэ?

-Эмэгтэйчүүд маань пап тестийг мэдэхгүйгээсээ болоод өгөхөөсөө айгаад байдаг л дээ. Гэтэл, энэхүү тест бол ямар ч өвдөлт өгдөггүй, энгийн шинжилгээний арга байдаг. Өөрөөр хэлбэл, үтрээнд толь тавиад зориулалтын багажаар умайн хүзүүний гадна, дотор хоёрыг тусгай түрхэцээр түрхэн эсийг нь цуглуулж авна гэсэн үг. Пап тест чинь эсийн шинжилгээ шүү дээ. Дахин анхааруулж хэлэхэд, бэлгийн харьцаанд орсон хэн ч байлаа гэсэн энэ тестийг заавал өгөх хэрэгтэй.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Мэдээж, гэр бүлийн хоёр, хайртай хосууд маань ариун нандин харьцаатай, бие биендээ үнэнч байх хэрэгтэй. Бэлгийн олон хавьтагчгүй, үр хөндүүлэлтийг олон удаа хийлгэхгүй байх, ерөндөгийг удаан хугацаагаар тавиулахгүй байх зэрэг олон арга бий. Ер нь бэлгийн харилцаанаас үүдэн өвчилдөг учраас залуус маань хариуцлагатай байх хэрэгтэй. Тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвчийг байнга хэрэглэж байх нь ирээдүйн эхнэр, нөхөр, үр хүүхдэд өөрийн тань эрүүл мэндэд чухал гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Ихэвчлэн хэдэн насны эмэгтэйчүүд өртдөг вэ?

Ихэнх тохиолдолд 40-50 насны эмэгтэйчүүд өвчилдөг юм. Гэхдээ сүүлийн үед харьцангуй хорт хавдраар өвчлөгсөд залуужиж байгаа нь сэтгэл эмзэглүүлэх асуудал болоод байна. Өдөрт арван хүнийг үзлээ гэхэд, нэг нь заавал умайн хүзүүний хорт хавдартай, хоёр хүн нь вирустай гарч байгаа юм. Өнөөдөр гэхэд л 23 настай нэг охин хорт хавдартай гарлаа. Үнэхээр харамсалтай.

Хорт хавдар эдгэрдэг өвчин үү. Яаж эмчилдэг юм бэ?

-Хавдар үндсэндээ дөрвөн үе шатыг дамждаг. Эхний хоёр үе нь 100хувь эдгэрдэг юм. Өвчнөө эрт мэдээд, шинжлүүлээд эмчилгээ хийлгэвэл дороо л эдгэнэ. Ердөө 21 хоногт л эдгэнэ шүү дээ. Харин хүндэрсэн шатандаа орвол үхэлд хүрэх аюултай болохыг дээр өгүүлсэн.

Хавдрыг хэрхэн эмчилдэг юм бэ?

Хамгийн сайн арга бол мэс заслын арга байдаг. Өвчтэй хэсгийг мэс ажилбараар авна гэсэн үг. Мөн эмийн эмчилгээ хамт хийгддэг.

Мэс заслаар бүрэн эдгэрдэг үү. Манайхаас өөр гадны оронд энэ өвчнийг хэрхэн эмчилдэг юм бол?

-Өвчин хүндрээгүй тохиолдолд бүрэн эдгэрнэ. Гэхдээ хүн л юм чинь бэлгийн харьцаанд орох учраас шинжилгээг тогтмол өгч байх хэрэгтэй. Бид мэс засал хийсний дараа өвчтөнгүүдээс дахин пап тест авдаг. Энэ нь өвчтөн эдгэрсэн байна уу, зөв эмчилсэн эсэхийг хянах нэг арга юм.

Сүүлийн үед Америк улсад хавдар үүсгэдэг вирусыг устгадаг вакцин гарсан байна лээ. Энэ нь их үр дүнтэй байгаа гэсэн. Одоохондоо энэ вакцин манай улсад орж ирээгүй л байна.

Хэрвээ эмэгтэй хүн жирэмсэн байхдаа умайн хүзүүний хорт хавдартайгаа мэдвэл яах вэ хүүхдэд нь нөлөөлөх үү?

-Тийм ээ, энэ асуудал зөндөө л гардаг. Вирустай бол төрөхөд хэцүү. Бүр хатуугаар хэлэхэд, төрж болохгүй. Хүүхдээ авахуулах шаардлагатай болно. Яагаад гэвэл хүүхэд нь ямар нэгэн өвчтэй гарна шүү дээ. Тиймээс жирэмсэн болохынхоо өмнө, эмчийн хяналтад орохдоо ямар нэгэн өвчтэй эсэхээ шинжлүүлэх нь хамгийн зөв. Ирээдүйнхээ үр хүүхдийн төлөө хариуцлагатай байх хэрэгтэй.

Танай эмнэлэгт өвчнөө хүндрүүлсэн хүн ирж байсан уу?

-Саяхан өвчтэйгээ мэдэлгүй дөрвөн жил явсан хүн ирсэн. Бүр хүнд шатандаа орсон байсан учраас эмчилгээ авалгүй зургаан сарын дараа нас барсан даа хөөрхий. Ер нь хорт хавдар бол хэцүү өвчин. Хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа, бүсгүйчүүд маань өөрсдийнхөө сайн сайхан, эрүүл мэндийн төлөө шинжилгээнд хамрагдаж, эрт эмчлүүлэх хэрэгтэй гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

Биеэ үнэлдэг бүсгүйчүүд энэ өвчнөөр өвдөх нь хэр байдаг вэ?

-Би биеэ үнэлдэг эмэгтэйчүүдэд их санаа зовдог юм. Тэд л энэ өвчинд хамгийн ихээр өртөж байгаа шүү дээ. Тэднийг л нэг шинжилгээнд оруулж, умайн хүзүүний хорт хавдрын талаар лекц сонсгох юмсан.

Танд баярлалаа.

Х.ӨНӨРСАЙХАН
Эх сурвалж: http://www.news.mn/news/section=interview/page=show/content=interview/id=803
бичсэн: xvv Ангилал: Мэдээлэл | Уншихыг санал болгож байна: Б.Оюунбилэг: Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд улам залуужиж байнажиргэх | хавчуулах | Биздэх | (23) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн байна уу? Би 51 настай. 3 жил болоод нэг пап тест өгдөг. Өнөөдөр пап тестийн шинжилгээ өгөхөд өвдөлт өгч, дараа нь цус гарч бна. Ямар учиртай юм бол. Урд нь иймэрхүү зовиур өгч багагүй. Цэвэрлээд 2 жил болж бгаа. Өвдсөн юм байхгүй, жаахан өөрчлөлт өгч бага зэрэг цус гарахаар нь жаахан эмээгээд ердийн зүйл юм болов уу? Эсвэл ямар нэг өвчин юм болов уу? Гэж асуух гэсэн юм.
Бичсэн: Зочин хэзээ: 02:50, 2022-10-22 | Холбоос | |
Hawdriin urital shinj
sain bna u ta bvhendee ene udriin mend hvrgiy 5n sard genet mash ih hemjeenii tsus aldaad echid vzvvltel sfrialnaas bolj tsus aldsn bj bolzoshgvi geed erundugiig awaad emchilgee hiigeed zvgeer gd gargasn boloch dahin 8n sard uridiihaa ilvv tsus aldaj tsus togtooh taria hilgej ulmaar hotod ochij ed esiin shinjilgee ugsn chn hawdriin urital vy c1 ilersen yaraltai emchilgee hiilgee gsn sawni amsar deer 1 bulchirhai shig ym bna gsn nileen tomortsn eniig odoo yah we awhuulj bolhuu emchilgee hilgechvvl gaigvi bolhuu zaawal hariulj uguurei guij bna
Бичсэн: Зочин хэзээ: 09:41, 2021-10-23 | Холбоос | |
Ene emchin emneleg ni xaan bdgiin boloo
Бичсэн: Зочин хэзээ: 19:01, 2021-09-01 | Холбоос | |
Сайн байн уу,
Энэ би эмчийнх нь ярилцлагыг хуулж оруулсан юм аа. Тэгэхээр та яг эмчид үзүүлээд, эмчилгээ хийлгэсэн эмч нартаа үзүүлээд, секс хийхээр цус гарч байгаагаа хэлээд үзүүлээрэй. Хэвийн ч байж магадгүй. Эмчилгээ амжилттай болоод хавдрын эсүүд нь устсан бол тэгээд л эдгэнэ шүү дээ. Тиймээс дархлаагаа сайн дэмжээд, эдгэнэ гэдэгтээ сайн итгээд, хоол унд, нойр сайтай байгаад, сэтгэл санаагаа бас өөдрөг байж, эдгэнэ гэж итгээд яваарай. Бас байгальд аль болох байж, байгалийн булгийн ус хүнсэндээ хэрэглэвэл бас илүү гэдэг юм билээ шүү. Учир нь шүүлтүүргүй, элдэв ариутгалын бодисын хольц, сувгийн турбаны хор ороогүй байдаг гэдэг. Нойр хоол ямар ч өвчний үед хамгийн чухал. Хавдрын эмчилгээ амжилттай болбол бусад өвчний л адил эдгэнэ. Тиймээс итгэлтэй, бас цаашид анхаараад өвчинтэйгөө тэмцэж ялаарай. Хурдан эдгээд, хүссэнээрээ урт удаан наслахыг ерөөе.
Бичсэн: xvv хэзээ: 16:28, 2015-11-20 | Холбоос | |
сайн уу би 33 настай өнгөрсөн 2 сард умайн хүзүүний хорт хавдрын 3б гэсэн оншоор хавдарт хэвтэж хими, туяаны эмчилгээ хийлгэсэн одоо 4 сарын сүүлээр эмчилгээ дуусаад эмнэлэгээс гарсан одоо нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орохоор цус гараад байх юм би одоо яах уу эмчээ дахиад нөгөө хавдар нь гарч байгаа юм болов уу надад зөвлөгөө өгч туслаач гуйж байна би одоо ингээд үхэх юм болов уу
Бичсэн: Зочин хэзээ: 15:36, 2015-11-20 | Холбоос | |
Хавдар Судлалын Үндэсний Төв дээр лав шинжилгээ авах байх. Тэндээс лавлаад үзээрэй.
Хамгийн найдвартай шинжилгээ бол Биопси буюу эдийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байх аа.
Бичсэн: xvv хэзээ: 10:03, 2015-11-03 | Холбоос | |
Haana yaj uguh blomjtoi yum blooo uguh gsin svvliin ved bienii yum hem aldagdaad undguwchur uwduud bh yum
Бичсэн: Зочин хэзээ: 15:23, 2015-11-01 | Холбоос | |
Bi shinjilgee ogch vzvvleh gesen ymaa haana handahaa meddeggvie helj ogch tuslana uu
Бичсэн: Зочин хэзээ: 17:07, 2014-01-11 | Холбоос | |
Sain bnuu bi 22 toi gadaadad amidardag. Suuliin 4-5 sariin dotor minii umain huzuun dotor baruun hesegeer bondgor ym garaad belgiin havitald oroh ued hondiurlej owdoh bolson. Harin odoo buur dooshlood barag baruun amsar deer ni bondoigood zowourlaad owdood bn mon minii baruun hoh maani adilhan dotor bn neg hatuu ym barigdaad bh bolloo ene yuniih ym bol end emlegt uzuulheer bugd zugeer bn gj heleh ym ih muu ymaa. Nmg umain huzuunii ulailttai gej urid ni helj bsn bi odo 2 nastai ohintoi . Ymr nertei shinjilgee oguul zg ve. Yunaas bolj bgn bol medeh hun bval tuslaarai ... Bayrlaa
Бичсэн: Helj ogj tuslaach (зочин) хэзээ: 15:23, 2013-03-27 | Холбоос | |
Үр шилжүүлэн суулгах талаар судлаад үзээрэй. Ер нь бол туяа, хими эмчилгээ маш хортой. Нэг муу үр дагавар нь үргүйдэл юм.
Бичсэн: Зочин хэзээ: 07:24, 2013-03-06 | Холбоос | |
asuuh
bi 23nastai umain huzuunii hort hawdar bolood himi tuya emchilgee dotuur sharlaga hiilgesen odoo edgersen mortloo biynii ym irehgui ym hynaltiin emch maani dahij biynii ym irehgui gsn bi zaluu hun iim ymand mash ih tsochirdoj bn huuhedtei bolj bolohgui nasaaraa ywna gej bn bi yah wee uneheer biynii ym irehgui ymuu nadad tuslaach
Бичсэн: Зочин хэзээ: 00:39, 2013-03-06 | Холбоос | |
ene emch uneheer sain emch. bas ih saihan setgeltei. horvoo iim humuusiig olon turuulehguide gej haaya bodogddog. sain uils n ulam delgech olon aaviin ohind buyan bolj yavaarai. tand az jargal hamgiin sain saihan buhniig husie.
Бичсэн: zon хэзээ: 16:26, 2011-05-29 | Холбоос | |
хамгийн доод талын хүнд: Хербалайфийн коктейл нь яадаг юм бол Яаралтай мэдэх хэрэгтэй байна please
Бичсэн: Зочин хэзээ: 20:10, 2011-05-20 | Холбоос | |
Ямарваа хавдрын эсийг янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их дэмждэг шүү. Хербалайфын Cell Activator буюу эсийн идэвхжүүлэгч хамгийн аюултайв
Бичсэн: САНУУЛГА (зочин) хэзээ: 18:34, 2011-05-20 | Холбоос | |
http://www.103.mn/archives/280 эндээс уншиж болох нь...
Бичсэн: xvv хэзээ: 21:13, 2011-04-11 | Холбоос | |



:-)
 
xaax