avatar

H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй арга

2009-11-08, 16:42
Бэлтгэсэн Ц. Базаррагчаа (АУ-ны доктор), Лондон, Англи
 
Энэ вирүс нь зөвхөн ам, хамар, хоолой, залгиур буюу амьсгалын замаар орж өвчлүүлдэг. Дэлхийн дахинд энэ вирүсийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай хүнээс огт хол байна гэдэг нь ховор гэхдээ вирүсийг бие махбодид үржиж өвдүүлэхээс сэргийлэх боломжтой юм. Учир нь энэ вирүс дээр дурьдсан агаар дуслын замаар биед ороод 2-3 өдрийн дараа үржиж эхэлснээр шинж тэмдгүүд илрэн хүн өвдөж эхэлдэг байна.
Тэгэхээр ам, хамар, залгиурт орсон вирүсийг багасгах аргууд хэрэглэснээр өвдөхгүй байх боломжтой. Эдгээр аргууд томуугаас сэргий...