avatar

H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй арга

2009-11-8,04:42
Бэлтгэсэн Ц. Базаррагчаа (АУ-ны доктор), Лондон, Англи
 
Энэ вирүс нь зөвхөн ам, хамар, хоолой, залгиур буюу амьсгалын замаар орж өвчлүүлдэг. Дэлхийн дахинд энэ вирүсийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай хүнээс огт хол байна гэдэг нь ховор гэхдээ вирүсийг бие махбодид үржиж өвдүүлэхээс сэргийлэх боломжтой юм. Учир нь энэ вирүс дээр дурьдсан агаар дуслын замаар биед ороод 2-3 өдрийн дараа үржиж эхэлснээр шинж тэмдгүүд илрэн хүн өвдөж эхэлдэг байна.
Тэгэхээр ам, хамар, залгиурт орсон вирүсийг багасгах аргууд хэрэглэснээр өвдөхгүй байх боломжтой. Эдгээр аргууд томуугаас сэргийлэхэд мөн үр дүнтэй.
  1. Ойр ойрхон гараа угаах. Ингэснээр гарт наалдсан вирүс ам, хамарт орохоос сэргийлж чадна.
  1. ‘Гараа аль болох нүүрэндээ хүргэхгүй байх’ зарчмыг мөрдөх. Хоол унд идэх, усанд орох гэх мэт зайлшгүй хийгдэх үйлдлээс бусад тохиолдолд нүүрэндээ гараа бүү хүргэ.
  1. Ам, хоолой, залгиураа бүлээн давстай усаар өдөрт 2 удаа зайлж байх. Давстай усны оронд ам зайлдаг ‘Listerine’ хэрэглэж болно. Зайлах нь ам, хоолой, залгиурт орсон вирүсийг угаан гаргаж вирүсийн үржлийг багасгана. Ингэж ‘эрүүл хүн хоолой залгиураа зайлж сэргийлэх нь вирусын халдвар авсан хүнд Тamiflu эм хэрэглэхэд үр дүнтэй байдагтай зүйрлэгдэнэ’. Иймээс энгийн, үр дүнтэй энэхүү ам, хоолой, залгиураа зайлах аргыг бүү мартаарай!
  1. Хамрын хөндийг бүлээн давстай усаар өдөрт дор хаяж 1 удаа цэвэрлэх. Хамрандаа давстай ус татаад хүчтэй нийж гаргах эсвэл ус хамрандаа татаж нийж гаргасны дараа давстай ус шингээсэн хөвөнтэй модоор (cotton bud) хамрын хөндийг зөөлөн арчиж цэвэрлэж болно. Ингэснээр хамрын хөндийд агуулагдах вирүсийн хэмжээг багасгаж өвдөх магадлалыг бууруулна.
  1. Витамин ‘C’ баялаг хоол унд, жимс түлхүү хэрэглэх. Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулж вирүстэй тэмцэх бие махбодийн урвалыг нэмэгдүүлнэ. Витамин ‘C’-р баялаг цитрусын төрлийн жимснүүд болох мандарин, оранж, grapefruit зэргийг идэх, лемон, зөгийн балтай халуун цай ууж Витамин ‘C’ ихтэй хоол идэх нь зүйтэй. Витамин ‘C’ нь амьтны ялангуяа, түүхий элгэнд (үхэр, гахай, тахиа) элбэг агуулагдах боловч өнөө үед түүхийгээр идэх нь зохимжгүй тул хонины элэг, зүрхийг шарж идэх, хонины хэлийг жигнэж идвэл Витамин ‘C’-г хоолоор дамжуулан авах боломж бүрдэнэ. Түүнчлэн Витамин ‘C’-ийн төрөл бүрийн нэмэгдэл бүтээгдэхүүн (supplement) хэрэглэж болно. Энэ нь монголд аскорбины хүчил, үрлэн Витамин ‘C’ хэлбэрээр эмийн сангаар худалдаалагддаг. Их Британид амьдарч хүмүүс “Vitamin C& Zinc”- Immune health нэртэй уусанд уусгаж өдөрт 1 удаа хэрэглэдэг шахмалыг авч хэрэглэж болно.
  2. Халуун бүлээн шингэн (цай, кофе) ихээр уух. “Шингэн юм уух нь хамар, хоолой залгиураа зайлахтай төстэй үйлчилгээтэй, гэхдээ эсрэг чиглэлд. Хоолой залгиурт агуулагдаж буй вирүс уусан шингэн зүйлээр ходоод руу угаагдана гэсэн үг. Вирүс ходоодонд орсноор үржих нь бүү хэл үхэж устана”.
Эх сурвалж:
Цахим Өртөө Холбоо
бичсэн: xvv Ангилал: Өвчний мэдээлэл | Уншихыг санал болгож байна: H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй аргажиргэх | хавчуулах | Биздэх | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

битгий хийлгээрэй
Сайн байцгаана уу, энэ хагалгааг битгий хийлгээрэй, үнэхээр эрсдэлтэй шүү, би хийлгээд удаагүй байна, хийлгэх явц нь өвдөлтгүй түргэн боловч дараа нь хэцүү бдаг юм бна, хараа сайжирсан гэвч ойрын хараа муудаад хөмсөгөө зулгаах нүдээ будах хэцүү ажил болчлоо, мөн нүд бүрэлзэж сүүмийгээд ямар нэг фокус нь алдагдцан юм шиг үнэхээр хэцүү бнаа, яах гэж хийлгэвээ л гэж бодож бна, шилтэйгээ байхдаа элдэв зовиургүй амар бдаг бсан, хараа хэдий сайжирсан ч бүрэлзээд дотор муухай оргиулаад бхын, битий хийлгээрэй манайхаан
Бичсэн: naraa (зочин) хэзээ: 12:21, 2015-1-2 | Холбоос | |
idiomatic-dormant