Hүдний хараа сайжруулах лазер мэс засал
Та нүдний шил зүүдэг үү?
Тэгээд нүдний шилээ төвөгшөөх үе байдаг уу?
Тиймээс нүдний хараа сайжруулах лазер мэс засал хийлгэх талаар бодож байсан уу?
Эсвэл та нэгэнт шийдчихээд нүдний эмнэлэг дугаар авчихсан хурц сайхан хараагаараа гайхуулах өдрөө хүлээн сууна уу?
Аль нь ч бай би үнэтэй цагаа зориулан бичиж байгаа учир дуустал нь уншихыг санал болгоё.
Laser eye surgery aнх 1980аад оны эхэн үед нээгдсэн боловч клиникт 1995 онд нэвтэрч одоо дэлхийн олон оронд нэгэнт тархсан байна. Монголын хувьд Баасанжав багшийн “Болор мэлмий” эмнэлэг Азийн Хөгжлийн Банкны зээлээр хийдэг төхөөрөмж аппаратыг нь оруулж ирж 2005 он орчмоос хийж эхэлсэн санагдаж байна. Сонирхуулахад Америкт нэвтрэхээс өмнө хөрш Канадад нь хийж эхэлсэн учир олон мянган Америкчууд Канадруу нүдний шилээсээ салахаар явцгааж байжээ. Одоогийн байдлаар Энэтхэг Япон Канад зэрэг улсууд хамгийн сайн хийж байгаа бололтой.
Анх 1980 аад оны эхээр энэ мэс заслыг санаачилсан эрдэмтэн осолд орж, нүднийхээ эвэрлэгээ гэмтээжээ. Гэтэл олон жилийн турш зузаан нүдний шил зүүж явсан тэрээр шилгүйгээр сайн хардаг болчихсон байна. Зүгээр нэг хүн бус эрдэмтний хэрэг юу билээ нөхөр эрдэмтэн сониучирхан судалсаар дэлхийн сая сая хүнийг нүдний шилээ авч хаях гайхамшигт мэс заслын санааг сэдсэн байна.
Орчин үед нүдний хараа сайжруулах лазер мэс засал хөгжлийн эд үедээ гялалзаж шинэ төрлүүд нэмэгдэж байна. Эдгээр төрлүүд бүгд өөр өөрийн өвөрмөц сайн муу талтай юм бөгөөд нүдний эвэрлэгийн бүтэц болон үйл ажиллагааг сайтар судалсаны үндсэн дээр аль арга хамгийн тохиромжтойг эмч шийднэ.
- Corneal Onlays/Inlays: Эвэрлэгийн гадаргууд хийгдэнэ. Контакт линзтэй олон талаараа төстэй.
- Custom Wavefront LASIK: Хамгийн нарийн төвөгтэй арга.
- Epi-LASIK: Тусгай багажийн туслажтай эвэрлэгийн өнгөн хэсгийг зүсэж хуулаад эвэрлэгийн дотор хийнэ.
- IntraLase "Bladeless" LASIK: Эвэрлэгт механикаар бичил зүсэлт хийнэ.
- LASEK: Эвэрлэг хэт нимгэн хүмүүст тохиромжтой.
- PresbyLASIK:Эвэрлэгийн хэсгүүд жигд бус гэрлийг хугалдаг бол энэ аргыг хэрэглэнэ.
- PRK: Хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа учир зөвхөн энэ аргыг лазер эмчилгээний арга гэсэн ташаа ойлголт байдаг.
Аль ч төрөл нь нүдний эвэрлэгт хийгдэх бичил мэс ажилбар юм. Ингэхэд эвэрлэг гэж “Хэн” бэ?
Эвэрлэг бол хүний нүдний хамгийн гаднах давхрага бөгөөд хүүхэн хараа солонгон бүрхэвчийг хучиж хамгаалах үүрэг гүйцэтгэж байдаг тунгалаг хэсэг юм. Хэзээ нэгэн цагт та гэрлийг хугалдаг линз гэж сонсож байсан байж магадгүй. Тэгвэл тэрхүү линзнээс 2.4 дахин илүү буюу 43 диопригоор гэрлийг хугалах чадвартай бөгөөд энэхүү чадвар дээр дээр лазер мэс засал суурилдаг байна.
Ямар хүмүүс хийлгэж болох бэ:
· Харааны хугалах гажиггүй.
· 20 оос дээш насны. ( 20 хүртэл насанд хүний хараа тогтворжиж дуусдаг. )
· Сүүлийн нэг жилийн дотор хараанд өөрчлөлт ороогүй бол.
· -1.00 ээс -12.00 хүртэл диоптри холын харалган буюу миопи бүхий
· Хүүхэн харааны хэмжээ 6 мм болон түүнээс доош (Лазер нь хүүхэн харааг тодорхой хэмжээгээр томруулдаг. Мэрэгжлийн эмчээр шалгуулна. )
Хэнд хийх боломжгүй бэ:
· Жирэмсэн
· Тоосны харшилтай. (Мэс заслын дараа нүд хуурайшиж болзошгүй бөгөөд энэ нь харшлыг улам гааруулах нэг нүчин зүйл болно.)
· Нүдний бусад өвчнүүд (Ялангуяа нүдний судасны өвчтэй.)
· Диабет ревматойд артрит гэх мэт системийн өвчтэй.
· Стеройд эмчилгээ удаан хугацаанд хийлгэж байсан.
Дээрх шалгуурыг даваад бас мөнгө нь байгаад маш ихээр хүсээд хийлгэлээ гэж бодоход чи зуун хувь сайн хардаг болчихгүй. Учир нь ямар ч мэс засалд эрсдэл болон хүндрэл гэж байдаг гэдгийг сануулья.
Мэс заслын дараа байнга ба түр хугацаагаар илэрч болох хүндрэлүүд:
· Нүд хуурайших
· Шарх эдгэхгүй удах
· Өвдөх
· Хараа сайжрахгүй байх
· Загатнах
· Мэдрэг чанар хэт ихэсч өдрийн цагаар нүд гялбах
· Юмс давхарлаж харагдах
· Юмс солонгорч, нүдний урдуур од хөвөх
· Нүд бүрэлцэж манантах
Японы нүдний эмч нар нь өөрсдөө зузаан шилээ илүүд үзээд байх юм. Тиймээс сургуулийнхаа нүдний танхимийн профессор багшаас учрыг нь лавласанд ердөө л ирээдүйд гарч болзошгүй гаж нөлөө нь одоохондоо судлагдаагүй бас судлагдах боломж ч байхгүй харьцангүй шинэ байна гэдэг байгаа. Тэгсэн хэрнээ профессор гуай бусад хүмүүст болохоор бизнесээ бодоод бас ирээдүйд юу болох вэ гэсэн судалгаанд хамрагсдын тоог өсгөж бодитой үр дүнг гаргахаа бодоод сайхан инээж байгаад л хийж өгөөд байдаг юм. Ямартай ч таны нүд ганцхан таны л нүд болохоор шийдвэрээ өөрөө гаргах бизээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ТА НҮДНИЙ ЛАСИК, ЛЭСИК (LASEK, LASIK) НҮДНИЙ БОЛОР СУУЛГАХ САЙН ЭМНЭЛЭГ ХАЙЖ БАЙНА УУ?
Сайн байна уу
Танд энэ өдрийн амар амагаланг айлтгая
Манай Airmankorea компани нь:
Холбогдох утас : 9846-3622
8210-2573-5166
82- 32 – 743 -5219
Факс: (032) 743 -5222
messenger : medi_solongos@yahoo.com
http: airmankorea.com
Эрүүл мэндийн шинжилгээ, жуулчлал, Виз эмчилгээ эмнэлэгийн албан ёсны жуулчлал, Виз
БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон “Нүдний мэргэжлийн эмнэлэг”
Лазераар хараа засах хагалгаа нь юун түрүүнд харааг иж бүрэн оношлохоос эхэлнэ.
Уг оношлогоогоор хараа, түүний төрөл, харааны эмгэгийн зэрэг, нүдний даралт, эвэрлэг бүрхэвчийн топографи, зузаан, муруйлт зэргийг тодорхойлдог.
Эцэст нь лазер ...хагалгаа хийх боломжтой эсэхийг тогтоож өгнө.Хагалгааны дараа нүд торох, нулимс гоожих, гэрлээс зайлсхийх гэх мэт бага зэрэг гаж нөлөө үүсч болох бөгөөд энэ нь ихэнхдээ 2 цагийн дараа арилна. Тэгээд л ердийн эрүүл хараатай болж, нүдний шил, линз зэргээс хараат бус байхаа болино.
Эхний өдрөөсөө л машин жолоодох, компьютер дээр ажиллах, зурагт үзэх, спортоор хичээллэх зэргээр хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.Гэхдээ хагалгаа хийлгэхэд хориглох заалтууд гэж байгаа. Тухайлбал ойрын хараа түргэн хугацаанд хэт муудсан, жирэмсэн байх, хатгаа туссан, эвэрлэг бүрхэвч чинь хэтэрхий нимгэн байх болон нүдний хэд хэдэн төрлийн өвчний үед лазераар хараагаа тэглүүлэх боломжгүй юм байна.
Анхааруулга!
Контакт линз байнга зүүдэг хүн шинжилгээ оношлогоонд орохоос 7 хоногийн өмнөөс линз хэрэглэхээ болих хэрэгтэй гэнэ. Учир нь контакт линз нь эвэрлэг бүрхэвчийг бага зэрэг гэмтээдэг учир буруу оношлогдох эрсдэлтэй. Хагалгаа хийлгэсэн өдөр бүдэг гэрэл илүү тохиромжтой байдаг учир нарны шил зүүж, хагалгаанд орохын өмнө болон дараа /тэр өдөртөө/ нүүрэндээ элдэв крем тос хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Танай хамт олонд амжилт хүсье.
Бүүр их муу л биш бол ер нь шилээ зүүж байсан нь дээр юм шиг байлээ дээ.