avatar

Тархины даралт гэж өвчин байдаггүй

2007-9-17,10:35

Монгол хүн бүр эмч болчихсон гэвэл  бүү гайхаарай. Учир нь саяхан миний багын найз багш хүүхэн нярай хүүхдээ “тархины даралт” гээд оношлоод витамин В-гээр бөмбөгдөж байгааг хараад болиулах гэж оролдсон боловч надаас туршлагатай (10 жил хүүхдийн эмч хийж байгаа эмч ) эмчийн жор учраас хийнэ гэж зүтгэсэн хэвээр байлаа. Харсаар байж тэр хүүхдийг эмээр бөмбөгдүүлж жинхэнэ ” тархины даралт”-ыг нь үүсгэж үнэхээр төвдсөнгүй тул ээжид нь микро лекц уншиж байж зорилгоо биелүүлэв. Эцэг эхчүүд маань орлидог чарладаг, уйлаад унтаж чадахгүй шилээ шөргөөдөг, их хөлөрдөг гэх мэт зовиуртай нялх хүүхдээ өөрсдөө “тархины даралт ” гээд онош тавиад дур дураараа эм танаар бөмбөгдөж, бариачид хүртэл очиж бариулдаг болоод одоо ч үүндээ дадал болжээ. Арай хөгжсөн эцэг эхүүд хүүхдээ өрхийн эмч, хэсгийн эмч, хүүхдийн эмчид очоод үзүүлнэ. Гэвч нөгөө эмч нар нь бас л “тархины даралт” гэсэн өрөвдөлтэй оношоо тавина.

Тэгвэл энэ бүхний эцэст “тархины даралт” гэдэг өвчин байдаггүй гэж хэлэх гэсэн юм.

“ТАРХИНЫ ДАРАЛТ” гэж өвчин байдаггүй юм. 

 Тэгвэл “тархины даралт” гэж нэрлээд байгаа энэ эмгэгийн цаана хүчилтөрөгчийн дутлын улмаас тархины цусны эргэлт өөрчлөгдөж, мэдрэлийн эд эсийн бодисын солилцоо гүнзгий хямарснаар гавлын дотоод даралт ихсэx шинж тэмдэг илэрдэг эмгэг юм.

 Тэгэхээр энэ нарийн эмгэг жамаар явагддаг өвчнийг эмгэг жамаас нь тэс эсрэг эмийн эмчилгээ хийгээд байгаа нь харин ч ирээдүйд тархины янз бүрийн өвчин үүсэх эх суурийг тавьж байна.  

Нярай хүүхэд том хүн гэлтгүй бүх хүн тархитай, тархинд шингэн эргэлдэж байгаа л юм чинь тодорхой хэмжээний даралт байгаа.  Яг л цусны даралттай адилхан. Тэгэхээр хүүхэд унтаж чадахгүй уйлах, гэнэт орондоо цочиж сэрэх, хэтэрхий цочиромхой болох, их хөлрөх, зулайд чинэрэлт лугшилт мэдэгдэх, дух чамархайн судас өргөсөх, уйлахдаа хошуу ам орчмоор хөхрөх цайх гэх  мэт зовиур шаналгаа илэрвэл “хүүхдийн мэдрэлийн эмчид ” зайлшгүй үзүүлэх шаардлагатай. Ер нь гагц шинж тэмдэг бүдэгрүүлэх биш эмгэг жамын эмчилгээ хийлгэж өвчний нарийн үйл явцыг таслан зогсоохыг хүсвэл нарийн мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй.

Хүүхдийн хооллолт, агаарлалт хөдөлгөөн, өмсөж байгаа хувцас хүртэл толгой өвдөхөд нөлөөлдөг. Даарчихна гээд усанд оруулахгүй байх биш харин ч усанд сайн оруулж биед тохирсон даавуун хувцасаар голдуу хувцаслаж, насны онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэх, бүр хэдэн насанд нь цаас харуулах уу, хэдэн насанд нь зурагт үзүүлэх үү гэдэг хүртэл маш нарийн асуудал. Учир нь энэ бүхэн энгийн юм шиг мөртлөө хүүхдийн эрүүл мэндэд ямар ч витамин эм тангаас илүү чухал зүйл юм. Ээж аавууд “хүүхдийн өсөлт бойжилтын тухай ном”  их уншдаг бол хүүхэд нэг их өвчин тусахгүй дээ. Учир нь ном шинжлэх ухаан амьдрал хоёроос төрсөн байдаг юм.     

Ер нь хүүхдээ аль болох 3 хүртэл насанд тарихгүй байвал их сайн. Учир нь энэ нас хүртэл хүүхдийн мэдрэлийн систем бүрэн гүйцэд хөгжиж төлөвшөөгүй байхад хүүхдийг цочироож тарих юм бол цочиромхой аймхай болохоос эхлээд олон өвчин үүсч болзошгүй. Эцэст нь хүүхдээ айлгахдаа “тарина шүү” гэдэг харгис гэмээр ч юм шиг ийм үг зөвхөн Монгол ээж аавуудын амнаас гардаг болуу. Хүүхэд эжий аавдаа юугаар ч солимгүй эрдэнэ биш гэжүү.

 

бичсэн: Tsoomii Ангилал: Өвчний мэдээлэл | Уншихыг санал болгож байна: Тархины даралт гэж өвчин байдаггүй жиргэх | хавчуулах | Биздэх | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Төөрөгдөл. Тархины даралт хэмээх өвчин нь гидроинцефалит юм. Энэ нь тархины шингэний зохицуулага алдагддаг удамшлын өвчин байдаг. Нэг онигоо шиг юм болсон. Юу вэ гэвэл: Монгол эмч нар миний таньдаг хүүний хүүхдэд нь тархины даралт гэмээн онош тавьсан байгаа юм. Германд очоод оношоо үзүүлээд эмчлүүлэх гэтэл манай эмч нарын оношлосон тархины даралт гэдэг өвчин байдаггүй болж таарсан. Манай эмч нар боловсролоо дээшлүүлэх цаг нэгэнт болсоныг энэ үйл явдал харуулж байна. Гидроинцефалит гэдэг нь тархины шингэний зохицуулага алдагдаж тархи устаснаар тархинд даралт өгдөг.
Бичсэн: Зочин хэзээ: 10:23, 2015-10-4 | Холбоос | |
Зөвлөгөө хүсье
Манай охин одоо 9 сартай.
Бүтэн улаараа зогсохгүй дандаа өлмийгөөрөө зогсож явах юм. Балетчин шиг. Энэ юутай холбоотой вэ? Монголд хүмүүс тархины даралттай хүүхэд тэгдэг гэлцээд. Энэ чигээрээ байвал зүгээр болох болуу?
Баярлалаа
Бичсэн: undaka хэзээ: 10:59, 2007-12-26 | Холбоос | |
Сэтгэгдэл
Цоомоо нэг юманд хариулж өгөөч манай ахын хүүхэд одоо 11 сартай тэгээд эмч үзээд аркиттай гэсэн байхын яахуу энэ ямар өвчин юм бэ
Бичсэн: unukun хэзээ: 06:30, 2007-11-1 | Холбоос | |
Сэтгэгдэл
Урилга явуулчих уу хөө
Бичсэн: Tsoomii хэзээ: 08:11, 2007-9-25 | Холбоос | |
Сэтгэгдэл
Тийшд. Цоомоо чи шүү. Сайн эмч болоорой. Хүсвэл эрүүл мэндийн бичлэгээр хамтарч болно шд. Applause
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 04:59, 2007-9-25 | Холбоос | |
Сэтгэгдэл
tarhinaa daralt ikdeh uvchnii talaar haanaas medeelel avah be
Бичсэн: mondoo хэзээ: 05:33, 2007-9-17 | Холбоос | |
Сэтгэгдэл
Таныг танилаа. Та Даваа эгч байна. Сайнуу Даваа эгчээ, дахиад маамуулсан гэж би сонссон. Хүүхдүүд сайн биз дээ. Ангиараа нэг уулзах юмсан. Би яринаа, таны утас хэвээрээ байгаа бол надад байх ёстой. Ойрд би энэ блогоо гаргуунд нь хаячихсан юм. Цаашид би 7 хоног бүр бичлэг хийж байна.
Бичсэн: Tsoomii хэзээ: 05:20, 2007-9-17 | Холбоос | |
Сэтгэгдэл
Цоом чиний блогийг би унших их дуртай. Ялангуяа эрүүл мэндийн талаар бичдэг чинь их хэрэгтэй юм билээ. Манай хүүхэд тархины даралт гэсэн оноштой. Ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй бэ. Ойр ойрхон энэ блогоо шинэчилж байвал их баярлана шүү. Чи намайг танихгүй ч байж магадгүй, хүмүүнлэгт оройн ангид хамт явж байсан
Бичсэн: davaa (зочин) хэзээ: 04:54, 2007-9-17 | Холбоос | |
Сэтгэгдэл
Wow thanks
Бичсэн: gerel (зочин) хэзээ: 10:54, 2007-9-17 | Холбоос | |
idiomatic-dormant