avatar

Мөнгөний ион

2007-06-25,21:51
 Манай өвөг дээдэс ухаант монголчууд мөнгөн аяга, зэс гуулиар аяга, сав суулга хийж хэрэглэдэг байсан. Эдгээр металлууд  хүний биед хэрэгтэй  гэдгийг тэд нар  судалгаа шинжилгээ  хийгээгүй боловч амьдарлын  туршлага дээрээ үндэслэн зөн билгээрээ  мэддэг байжээ. Орос хүмүүс  мөнгөн зоосыг аяганы  ёроолд хийж дээрээс нь  цай хоолоо  иддэг байсан бол  өвөг дээдэс минь  мөнгөн  аяга хэрэглэдэг байсан. Илүү нүнжигтэй байгаа  биз... хэ хэ . Зөвхөн мөнгөн аяга хэрэглэх төдийгүй зөгийн бал, сүү  зэргийг  мөнгөн халбагаар  хутгавал  мөнгөний ион илүү  ихээр  хүний  биед орно. Ялангуяа хүний  ходоод гэдэсний  үйл  ажиллагаанд  мөнгө  хамгийн  сайнаар  нөлөөлдөг  ажээ. Учир нь:   Мөнгөний  ион  нь  шүд  буйлыг  бэхжүүлнэ.   Ходоодны  хүчиллэгийг багасгана.   Мөнгөний ион нь  мөн  ариутгах  үйлчилгээтэй  учир хоол боловсруулах замаар  дамжин  халдварладаг  элдэв нян  бичил  биетнийг  устгадаг гэнээ.

Миний  мэргэжлийн практик дээрээс харахад ,  монголчууд хоол  боловсруулах замын  өвчнөөр  өвдөх  маш элбэг бүр нэгдүгээр байр  эзлэж  байдаг.

 Мөнгөн  аяганд хоол  цайгаа  идэж ууж байвал зүгээр байгаа  биз.Нээрээ  байгаль  дээрх мөнгөний  нөөц  алтнаас  бага байдаг гэж   бага  байхдаа  уншиж  байсан  юм байна. Ямар ч байсан  яваандаа нэг  мөнгөн  аяга  биш юмаа гэхэд нэг  мөнгөн  халбагатай  болноо. Хэ  хэ . ...  

бичсэн: Tsoomii Ангилал: | Уншихыг санал болгож байна: Мөнгөний ион жиргэх | хавчуулах | Биздэх | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

almast thanks тэврэлт
Бичсэн: Tsoomii хэзээ: 22:47, 2009-11-12 | Холбоос | |
News.Gogo.mn дээр нэгэн андын маань өвөөгийн ярилцлага гарчээ :)
Дэд эрдэмтэн, хүндэт профессор Н.Чагнаа: Мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн шинэ ханиадаас сэргийлнэ
2009 оны 11-р сарын 9


Дэд эрдэмтэн, хүндэт профессор Н.Чагнаа: Мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн шинэ ханиадаас сэргийлнэ
Мөнгөний уусмалын талаар судалгаа, шинжилгээ хийж, амьдралд хэрэгжүүлж яваа цөөн эрдэмтэний нэг нь Н.Чагнаа гуай юм. Дэд эрдэмтэн, хүндэт доктор тэрбээр мөнгө хүнд яагаад хэрэгтэй талаар ийн ярьж байна.

-Манай улсын хувьд мөнгөжүүлсэн уусмалын ач холбогдолын талаар судалсан, практикт нэвтрүүлж  яваа цор ганц хүн бол яах аргагүй та. Гэвч иргэд мөнгө хүний биед яагаад хэрэгтэй талаарх мэдээллээр хомс юм?
-Мөнгөжүүлсэн уусмал, бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих, хэрэглэгчдэд мөнгөний ач холбогдолын талаарх мэдээлэл хүргэх ажил үнэхээр манай улсад дутмаг байна. Дан ганц би мөнгөний ач холбогдлыг судалж баталсан хэрэг биш шүү дээ.

Олон улсын эрдэмтэн судлаачид баталж өдгөө мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн өргөн хэрэглэж байна. Би ганц жишээ дурдъя. Эмчилгээнд антибиотик давамгайлж байсныг эцэс болгоход 1978 онд “Научный дайджест” сэтгүүлд нийтлэгдсэн “Мөнгө микробтой хамгийн хүчтэй тэмцэгч” гэсэн өгүүлэл чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.  Мөнгөний уусмалаар олон өвчинг үр дүнтэй эмчилсэн шүү дээ.

Тухайлбал, үү, улаан үү, ДОХ, мухар олгой, нүд, чих, хамар хоолой, ходоод гэдэс, давслаг булчирхай зэрэг бүх эрхтэний үрэвсэлт өвчин мөөгөнцөр,  цусан халдвар, хатиг, сахарын шижин, цус цайх, вирусийн паразит халдвар гээд олон өвчинг эмчлэхэд хэрэглэсэн байдаг. Вашингтоны их сургуулийн мэс заслын тасгийн эрхлэгч асан Карл Мойер түлэгдэлттэй өвчнийг эмчлэхэд амжилт гаргаж “Гранпри” шагнал авч байсан гээд дэлхийд мөнгөний уусмалын ач холбогдлыг мэдэж өргөнөөр ашиглаж байна.

-А хүрээний Н1N1 гэсэн вирүсийн айхтар өвчин манай улсыг түгшээж байна. Мөнгөний уусмал эмчлэх юм биш биз дээ?
-Би эмчийн, цэргийн тангараг өргөсөн хүн. Хүн ардынхаа төлөө мэддэг чаддагаа зориулж хойч үедээ хэлж ярьж өгч байх үүрэг хүлээсэн хүн гэж боддог. Шинэ ханиадад мөнгөжүүлсэн уусмал хэрэгтэй гэдгийг холбогдох хүмүүст хэлсэн.

Харамсалтай нь тоож байгаа хүн алга. Зөвхөн энэ удаад  биш өмнө нь ч мөнгөжүүлсэн уусмалын талаарх мэддэг бүхнээ эмч мэргэжилтнүүдэд хэлж ярьж байлаа. Одоо ч больё доо. Магадгүй зарим нь бизнес хийх гээд байна гэж ойлгох байх. Мөнгө хүний биеийн дархлааг нэмэгдүүлж элдэв вирусийг устгадаг байхгүй юу. Тиймээс Н1N1 ханиадыг эмчлээд зогсохгүй халдвар авахаас урьдчилан сэргийлж чадна гэж бодож байна.

-Хүнд ер нь мөнгө заавал байх ёстой юу. Өөрөөр хэлбэл, хүнд өдөр бүр амин дэм хэрэгтэй байдаг шиг?
-Хүн гэдэг чинь байгалийн амьтан. Байгалиас заяахдаа мөнгө хүнд тодорхой хэмжээгээр байх ёстойгоор бүтээгдсэн байдаг юм. Өдөрт 0.080 мгр  мөнгийг хүн аль нэг хүнсний бүтээгдэхүүн, мөнгөжүүлсэн уусмалаас авч байх ёстой. 0.050 мгр мөнгийг өтгөнөөрөө өдөр бүр алддаг. Тиймээс мөнгийг нөхөж байх учиртай юм. Төрөл бүрийн өвчин тусах, нас ахихад ч мөнгийг алдаж байдаг.

-Та бид хоёрын ярилцлагаас уншигчид мөнгөний алдагдлаа өдөр тутам нөхөх учиртай юм гэдгийг ойлгосон байх. Тэгэхээр мөнгөний алдагдлаа ямар бүтээгдэхүүнээр дамжуулж нөхөх вэ гэдэг асуулт үлдэж байна?

-Хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг мөнгөний уусмалаар баяжуулж болдог. Манай улсын зарим компани мөнгөний уусмал үйлдвэрлэлдээ хэрэглэж, бүтээгдэхүүндээ туршиж үзээд ач холбогдлыг нь мэдэрсэн ч хэрэглэхгүй юм л даа. Харин “М-Ти-Эс” компани “Монгол стандарт” брэнд бүтээгдэхүүнүүддээ мөнгөжүүлсэн уусмал нэмэлтээр ашиглаж байна. Энэ нь архи хэдий хоруу чанартай ч гэлээ нөгөө талаар хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг бодсон хэрэг.

“Монгол стандарт” бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр хэрэглэгч өчүүхэн ч гэсэн мөнгөний дутагдлаа нөхөж эрүүл мэнддээ санаа тавьж байгаа юм. Ер нь мөнгөжүүлсэн архи шартуулдаггүй. “Монгол стандарт” бүтээгдэхүүний нууц нь энэ шүү дээ. Мөнгө микробтой хамгийн сайн тэмцэгч гэдгийг гадаадын эрдэмтэн хэлсэн тухай дээр өгүүлсэн. Тиймээс “М-Ти-Эс”-ийнхэн мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нөгөө талаар чанартай, баталгаатай бүтээгдэхүүн гэдгээ илэрхийлж чадаж байна.

-Бусад улс оронд согтууруулах ундаанд мөнгийг нэмэлтээр хэрэглэдэг болов уу.

-Байлгүй яахав. ОХУ гэхэд пивонд өргөн хэрэглэж байна. Гэхдээ зөвхөн архи пивоор хязгаарлахгүй, гурилан бүтээгдэхүүн гээд хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнд мөнгөний уусмал ашиглаж байна. Ер нь мөнгөний дутагдлаа хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж алдагдалаа өчүүхэн ч гэсэн нөхөж байгаасай гэдгийг олон эрдэмтэн хүсдэг. Манай улсын хувьд эрдэмтэн, докторуудын энэ хүсэлтийг  “М-Ти-Эс” компани биелүүлж байна.  

-Шинэ ханиад тархсан энэ үед мөнгөний уусмалын талаар уншигчдад хэрэгтэй товч ярилцлага өгсөн таньд баярлалаа.
-Цэнхэр ус гэж нэрийддэг мөнгөний уусмал, түүгээр баяжуулсан бүтээгдэхүүнийг уншигчид маань хэрэглэхгүй тээнэгэлзсэнээс хэрэглэсэн шийдэл зөв байх болно гэдгийг л хэлье дээ.
Бичсэн: Алмас хэзээ: 13:26, 2009-11-10 | Холбоос | |
Би нээрээ байнга мөнгөн аяга хэрэглэдэг. Үүнийг их нөлөөтэй гэж боддог шүү. Бас шархыг эдгэх үед нь мөнгөөр (Ag шүү hee hee үрэхэд сорвигүй эдгэдэг ч гэдэг.
Ер нь мөнгө их сайн гэж итгэдэг шүү. Дээр үед бас домбоныхоо дотор талыг мөнгөлдөг байсан.
Бичсэн: xvv хэзээ: 00:56, 2009-10-28 | Холбоос | |
Сэтгэгдэл
энэ блогт чинь хамтран бичиж болох уу.
урилга явуулаач. хааяадаа ганц нэг бичлэг оруулж байя
Бичсэн: xvv хэзээ: 00:09, 2007-09-04 | Холбоос | |
зочинд
зочинд баярлалаа.
чамтай найз болохыг тэсэн ядан хүлээж байна.монгол эх орондоо хайртай байхад болно.
Бичсэн: Tsoomii хэзээ: 20:45, 2007-06-27 | Холбоос | |
хи
хаи чиний бичлэгүүд танин мэдэхүйн шинж чанартай их зүгээр юмаа, энэ блогт бүртгүүлээд найз-н чинь листэнд орж болох уу. Ямар шаардлага тавих вэ, Сэтгэгдэл бичих байдлаар хариу бичвэл би сүүлд ороод харчихъя ОК.
Бичсэн: M.U (зочин) хэзээ: 08:04, 2007-06-26 | Холбоос | |



:-)
 
xaax