Үсээ үргэлж зөөлөн усаар угаа .
Зөвхөн бүсгүйчүүд төдийгүй залуус маань ч гэсэн гоё сайхан үсээрээ өөрийгөө чимэх хэрэгтэй.
* Хэрвээ эмэгтэй хүний дааврын системд ямар нэг асуудал байгаа бол сайхан үстэй байна гэдэг бол мөрөөдлөөс хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл сарын тэмдгийн өөрчлөлттэй, эмэгтэйчүүдийн талын ямар нэгэн суурь өвчтэй бол нэн яаралтай мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй.
* Хоол боловсруулах замын өвчнүүд үсийг гэмтээж хугарамтгай, өнгөгүй болгоно. Энгийн нэг жишээ хэлэхэд хэрвээ ходоод гэдэснээс их бага хэмжээний цус алдалт байвал зөвхөн үс төдийгүй арьс түүний дайвар эрхтнүүд тэжээлийн дутагдалд ордог. өөрөөр хэлбэл цус багадалд үүсч арьсанд очих шим тэжээлийн бодис болон витаминууд бага болно. Үс бол арьсны дайвар эрхтэн болохоор амархан тэжээл дутаж өвчилнө.
* Сэтгэл санааны байдлаас болж үс маань өөрчлөгдөж байдаг гэдгийг мэдэх үү. Хэрвээ үргэлж л уур уцаартай байдаг бол үс ч гэсэн энэхүү таагүй байдлыг хамгийн түрүүн мэдэрч ширүүн хатуу болдог. Эртний монголчууд маань ширүүн үстнийг уур омог ихтэй догшин гэж дүгнэдэг байсан нь шинжлэх ухааны үндэстэй байсан байгаа биз. Торгомсог зөөлөн намирсан гээд нөгөө шампуний рекламанд хэрэглэгддэг тансаг үгнүүд байдаг даа . Сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг, сайхан зүйл бодож инээж явдаг бол таны үс ч бас дээрх тансаг сайхан байдалд хүрэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг шүү.
* Реклам сурталчилгаанд хууртан үс арчилгааны бүтээгдэхүүн авах хэрэггүй . Рекламанд биш бодит байдал болон өөрийн мэдрэмжиндээ итгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үсний шампунь, ангижруулагч, тос , гель , хөөс гээд таны хэрглэдэг бүтээгдэхүүний орц найрлага , үйлчилгээ зэргийг сайтар нятлан уншиж өөрийнхөө үсэндээ таархыг нь сонгож авах нь чухал. Сүүлийн үед үс арчилгааны бүтээгдэхүүн маш олон төрлийн болсон. Хэрэв сонголт хийхэд хэцүү байвал 2-3 янзынхыг сонгож байгаад өөрийнхөө мэдрэмжиндээ даатгах хэрэгтэй. Мэдрэмж хэзээ ч худлаа хэлдэггүй юм.
* Үс арчилдаг бүтээгдэхүүнээ байсхийгээд сольж байх нь зөв. Солих арга дээдэхтэй адилхан байх ёстой .
* Үсээ үргэлж зөөлөн усаар угаа . Хэзээ ч битгий крантны хатуулаг ихтэй ус хэрэглээрэй. Зөөлөн гэдэг нь ердөө буцалгаж хөргөөсөн ус. Мөн 1л усанд 1 цайны халбага сод юмуу глицерин хийж усыг зөөлрүүлж болно.
* Үсний шампунь, ангижруулагч, тос, гель, хөөс гээд таны хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд чинь бүгд нэг фирмийнх байвал чамд нэг оноо бэлэглэе.
* Заавал үнэтэй фирмийнх гээд байх хэрэггүй л дээ. Ядаж үсний шампунь,тэжээлийн тос хоёроо нэг газраас сонгох хэрэгтэй. Ангижруулагчийн хувьд гэртээ бэлдчихэж болно .
*Үсний ургалтанд сайнаар нөлөөлдөг хоол хүнс гэж бий. Үүнд : бүх төрлийн хүнсний ногоо, мах, өндөг, загас, бүх төрлийн цагаан идээ,витаминууд, желатин, хар гурилын болон бүдүүн ширхэгтэй гурлын талх.
* Үсэнд сайн нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн гээд нэгэнт хэлсэн юм чинь муу нөлөөтэй нь ч бас байх нь. Үүнд: чихэрлэг бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, цагаан гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүн, өөх тос, давсалсан бүтээгдэхүүн.
*Дээрх желатин нь арьс болон түүний дайвар эрхтнүүд болох үс, хумс, мөн үе холбоос, шөрмөсийг бөх бат болгодог. 7 хоногт нэг удаа бага зэрэг желатин идэж байж болно. Харин хэтрүүлбэл эрүүл мэндэд маш хортой. Хагс уутаас илүүгүй . 25 грамм орчим .
* Халгай бол үсний сайн анд. Халгайг хандлаад үсээ угааж болно, шингэрүүлсэн уусмалаар ангижруулж болно , халгайн навчаар халуун бэгнүүр тависан ч болно. Зөвхөн хагны эсрэг үйлчилдэг юм биш үсийг зөөлөн гялалзсан болгоно.
* Хүний үс сард 1 см орчим ургадаг. Энэ нь 5 жилд дунджаар 60 см ургана гэсэн үг. Сард юмуу хоёр сард нэг удаа үснийхээ үзүүрээс тайрч байх хэрэгтэй.
* Үсээ угаасны дараа мушгиж хэрхэвч болохгүй. Цэвэрхэн хуурай алчуураар ороож усыг нь шингээж авна.
* Нойтон үсийг самнах хэрэггүй. Үс амархан гэмтдэг.
* Сам нь цэвэрхэн байх хэрэгтэй. Мөн аль болох төмөр самаас зайлхийгээрэй.
*Толгойн хуйханд массаж хийх нь мэдрэлийн төгсгөлийг цочироож үсний ургалтанд сайнаар нөлөөлнө.
* Үсний хайч, халуун сэнс, үсний индүү үргэлж хэрэглэхээс аль болох зайлсхий.
*Будаг, химиний тухайд би сайн мэдэхгүй байна. Гэхдээ химийн хор л учраас ойр ойр үсээ будаад л , химидээд л байх нь сайн гэж бодохгүй байна.
* Нар бол үсний өшөөтөн учраас хамгаалах нь чухал .
Good luck !