
Зөв зохистой хооллолт
Хүн өдөр тутам зарцуулсан энергээ хоолны илчлэгээр нөхөж байхаар байгалиас заяагдсан амьтан. Өдөр тутам хэрэглэх хоолны энерги нь зөвхөн илчлэг сайтай байгаад зогсохгүй найрлага нь зөв зохистой байх ёстой.
Зөв зохистой хоол хүнс нь эрүүл ахуйн хувьд доор дурьдсан шаардлага хангасан байх хэрэгтэй. Үүнд:
1. Хоногт хэрэглэх хоол хүнс нь тухайн өдөр зарцуулсан хоол хүнсийг бүрэн нөхөхүйц хэмжээний илчлэгтэй байх хэрэгтэй.
2. Ихэнх судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн хүмүүс хоолоор дамжуулан хоногт дунджаар 80-100 грамм уураг, 90-100 грамм өөх тос, 400-500 грамм нүүрс ус авч байх нь зүйтэй.
3. Хоногийн хэрэгцээт уургийн 55%-иас багагүй нь амьтны гаралтай уураг байх, өөх тосны 50 орчим нь ургамлын гаралтай байх, нүүрс усны 25 граммаас багагүй нь дээд молекулт нүүрс ус (эслэг, пектин)байх шаардлагатай.
4. Уураг, өөх тос, нүүрс усны хоорондын тохиромжтой харьцаа бол 1:1,2:4,6
5. Хооллолтын дэглэмийн баримталж байгаа нэг зарчим бол нэг удаад их идэхгүй байх, хооллолт хоорондын цай хэт их удаан биш байх юм. Энэ зарчмаар өдөрт хэрэглэх хоолыг
өглөө-25%
өдөрт-35%
бага үд эсвэл үдээс хойш-15%
оройд 25%
гэж хувиарлах нь хамгийн зохимжтой. Монголчууд ч гэсэн эрт дээр үеэс өглөөний хоолыг өөрөө ид, өдрийн хоолоо анддаа өг, оройн хоолыг дайсандаа өг гэж сургаж ирсэн нь оройд хоол их идэх нь эрүүл мэндэд муу гэдгийг анзаарч байсных биз.
6. Хоол хүнсийг хоол боловсруулах замаар хүндрэлгүй боловсрох хүртэл сайтар боловсруулсан байx хэрэгтэй.
7. Өдөр тутам аль болох
8. Олон нэр төрлийн хоол идэж байх тусам сайн