Хятадад, оршин суугчдын 40 % нь HIV (ХДХВ) вирус тээгч тосгон байна. Вирусын халдвар тархсан газар бол зөвхөн энэ тосгон биш , энэ бүс нутагт ДОХ-н халдвар газар авчээ. Ийм байдалд хүргэсэн шалтгаан нь Хятадад 1988 оноос эхлэн цус, цусан бүтээгдэхүүний импорт хуулийн дагуу зөвшөөрөгдсөн учир цусны төвүүд их хэмжээгээр цус авах болжээ. Тосгоны эрүүл ахуйн газраас “Цусаа зарвал баяжина“ гэж рекламдаж эхэлсэн бөгөөд оршин суугчид ч баяртай хүлээн авсан байна. Хятадын энэ тосгонд олон мянган ядуус амьдардаг бөгөөд цусаа өгч олсон мөнгөөрөө амьдрах нь энгийн үзэгдэл болжээ. Цусны төв хүмүүсээс цусыг нь худалдан авахдаа, Японтой адилхан арга хэрэглэсэн байна. Энэ нь цусаа ойр ойр өгдөгтэй холбоотой үүсч болзошгүй анеми буюу цус багадах өвчнөөс сэргийлэх зорилгоор цусны улаан бөөмийг тусад нь шүүж аваад буцаан хийх арга юм. Гэвч зөвхөн өөрийнх нь улаан эсийг өөрт нь хийсэнгүй , өөр хүнийхтэй холилдсон гэдгийг мэдсээр байж, үл ойшоон хийчихдэг байна. Цусаа нэг зарсныхаа төлөө өдөрт 40-50 юань (6000-7500 төгрөг) авдаг байсан ба зөвхөн энэ орлогоороо амьдардаг хүмүүс цусны төв дээр урт дараалал үүсгэж байв. HIV (ХДХВ) вирусаар халдварлах магадлал, вирус тээгчтэй бэлгийн харьцаанд нэг удаа ороход 0.1-1% байдаг бол цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварлах нь 90% байна. Маш том тоо...
Ийнхүү цусаа зарагч донорууд дотор ДОХ-н вирус тээгчид байсан ба халдвар бүхий улаан эсээр бусдад дамжсан байна.
“Дэлхий дээрх шуугиант цуу ярианы бодит үнэн” номноос
За хүмүүний бүүм болсон урд хөршийн хувьд энэ ганц тосгоны хүн амын ДОХ-ын халдварлалт тийм чухал биш байж болох л юм. Тэгвэл Хятадад дэндүү ойрхон байгаа Монголд сүүлийн үед шинээр халдвар авагсад нэмэгдсээр байгаа гэдэг чинь гурван сая хүрэхгүй монголчууд дорхноо дуусна гэсэн үг шүү дээ.
Эрүүл мэндийн сайд байхдаа Гүндалай ахын хэлснээр бэлгэвч бэлгэвч бэлгэвч бас дахин бэлгэвч гэж хэлье өөр юу гэхэв дээ.
Нээрээ манай мэс заслын нэг багш дээрх үгийг бээлий бээлий бээлий бас дахин бээлий болгож хэлж байсан юм байна. Эмнэлгийн мэргэжилтэй хүмүүст их хэрэгтэй үг байгаа биз. Бид чинь дандаа л хүний цус шүүрэлтэй харьцаж байдаг шүү дээ. Саяхан холбоотой байдаг анагаахын оюутан дүү маань шинэ гэмтлийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад тэмбүү авчихсан. Тэмбүү цусаар халдаж болдог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Тэмбүү зөвхөн бэлгийн замаар төдийгүй цус шүүрэл, эхээс урагт гэх мэт олон замаар халдварлана. Ээжээсээ тэмбүү аваад төрсөн 2 хоногтой охин харж байсан. Удалгүй нас барсан даа. За тэр ч яахав. Залуучууддаа бэлгэвч хэрэглэж байгаарай гэж захимаар байна. Энэ бол өөрийнхөө төлөө л хийж байгаа юм. Тэрнээс илүү бас нэг сайн арга байгаа нь ганцхан хайртай залуудаа, бүсгүйдээ үнэнч байх . Хүн ганцхан амьдрах байж энэ муухай өвчнөөр өвдөөд зуурдаар энэ хорвоогоос явна гэдэг бол ёстой хамгийн муухай гашуудал...