Шүд буйл өвдвөл яах вэ.
Нэгдүгээрт монгол хүний шүд бол нэг төрлийн хатуу хүнс идэхээр байгалиас зориулагдсан байдаг ба монгол орон бол маш их хуурай ширүүн уур амьсгалтай. Энэ их ширүүн эрс тэс уур амьсгалыг мах идэж зөөлрүүлдэг ба нөгөөтөйгүүр мах идсэнээр шүд буйл нь бэхжиж байдаг. Арлын орнуудад мах өндөр үнэтэй байдаг учраас тэр бүр махаа авч идээд байх бололцоо нөхцөл бага байдаг гэж найз хэлж байсан.
Хоёрдугаарт далайн зөөлөн уур амьсгалтай оронд чийг их байдагтай холбоотойгоор уламжлалт анагаах ухаанд тайлбарласан байдаг хүйтний төрлийн өвчин буюу “ин” өвчин үүсдэг байна. Монголчууд бол галыг шүтдэг усыг эрхэмлэдэг “ин” “ян” хосолсон тэнцвэрт бие махбодьтой бөгөөд ин орчинд амьдарч ин хоол идсэнэээр бие махбодийн тэнцвэрт байдал алдагдаж интэх өвчинд амархан нэрвэгддэг. Шүд буйлны өвчин бол ингийн төрлийн өвчин юм. Мөн өндгөвч бөөр өвдөөд эхэлбэл интэж байгаа гэсэн үг.
Найздаа миний зөвлөсөн зөвлөгөө бол монголын Монос эмийн үйлдвэрийн “Дентамон ” гэдэг хонин зээргэнэ ургамлаас гаргаж авсан бэлдмэл. Нахиа эмийн үйлдвэр бас “Алюмекатин” гэж ойролцоо найрлагатай бэлдмэл гаргасан байлаа. Аль аль нь буйлны үрэвслийг намдааж шүд суларч өвдөх, буйл хавдах гэх мэт шүдний тулгуур эд, салстын гээд нэлээн олон өвчнийг анагаадаг. Тус тусын шилэн дээр хэрэглэх заавар бичээстэй боловч надад хангалтгүй санагдсан учир нэмж жаахан сийрүүлэхээр шийдлээ. Хүмүүст хэрэг болж магадгүй юм.
Дентамон
· Үйлдэл: Өвдөлт намдаах, үрэвсэл болон нянгийн эсрэг.
Бэлдмэлийн нөлөөгөөр өвдөлд үрэвсэл, хаван, цус шүүрэлт багасахаас гадна амны хөндийн эвгүй үнэр арилна.
· Хэрэглэх арга: Шүдээ угааж цэвэрлэсний дараа бэлдмэлээс хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут шавших эсвэл шингэлэн 20% уусмал болгож 3-5 минутын турш амаа зайлж болно. Нэг ээлж эмчилгээ нь үрэвсэл намддтал үргэлжилнэ.
· Анхаарах: Спиртэнд харшилтай хүмүүс хэрэглэхгүй. Ам зайлах үед залгихаас болгоомжлох хэрэгтэй.
Алюмекатин
· Үйлдэл: Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг.
Бэлдмэлийн нөлөөгөөр өвдөлт үрэвсэл, хаван, цус гаралт багасна.
· Хэрэглэх арга: Шүдээ сайн угааж, шүдний чулуу зэргийг цэвэрлээд дараа нь амаа хуурайшуулж хатаана. Бэлдмэлээс хөвөнд шингээж шүдний зай завсар бүхий хэсэгрүү сайтар чигжиж аль болох гүнзгий чихээс тавина. Дараа нь 0.6 см өргөн 3-4 см урт болгож зулсан хөвөнд мөн бэлдмэлээс шингээгээд шүдний эгнээг дагуулан тавих ба унагахгүйн тулд мөн л шүдний завраар чигжиж өгнө. 5 минут тутамд зулсан хөвөнрүү бэлдмэлээс дусаагаараар эсвэл жижиг халбагаар дусаах ба 10 минут хангалттай. Шүлсээ хаяж байх хэрэгтэй. Өнжөөд нэг иймэрхүү маягаар эмчилгээг үрэвсэл бүрэн арилах хүртэл хийж болно. Харин эмчилгээний үед амны ариун цэврийг сайтар сахих нь чухал. Мөн бэлдмэлээс 25-30% уусмал бэлдэн ам зайлж болно.
· Анхаарах: Бэлдмэлээс залгиж болохгүй.
Шүд эрүүл бат бөх байлгах дорнын ард түмний нууц бол морь харахдаа шүдээ тас зууж, хэлээ тагнайн хонхорхойд аваачин гүнзгий амьсгалах дасгал юм. Энэ үед юм ярих болон нүдээ хөдөлгөж болохгүй.
Эцэст нь гадагшаа явахаар зэхэж байгаа бол авч явах юмсын жагсаалтандаа дээрх 2 эмийн нэгийг бичихээ мартуузай!
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Ямар нь эрүүл мэнлийн портал сайтуудаас гарахгүй боломжийн тодорхой мэдээлэл байна
Danke Men
Жел Удоч