avatar

Чацарганы тос бол монгол гайхамшиг

2007-07-06,15:10


 

Чацаргана  бол дотроо 50 орчим зүйлийн аминдэм, биологийн идэвхит бодис агуулдаг бөгөөд сүүлийн үед анагаах ухааны практикт өргөн хэрэглэх  болжээ. Дэлхий нийтээр чацаргана жимсэн дахь анаагаах увидасыг шагшин гайхаж, өдгөө байгалийн хосгүй бүтээл болох чацаргана  хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь нэгэнт  батлагдсан. Чацарганы тос зөвхөн анагаах увидастай төдийгүй маш олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Тэгвэл чацарганы тосыг гэрийн нөхцөлд гарган авах боломжтой гэдгийг дуулгая. Учир нь 100 грамм тос зах зээлд 15000-18000  хүрч өнөө байгаа үед хүн бүр тэрхүү гайхамшигтай эмийн ач тусыг  тэр бүр хүртэж чадахгүй байгаа.

Заавал хийгээд үзээрэй.

·           Хураасан жимсний тунасан шүүсийг нь өөр саванд юүлж аваад үлдсэн жимсийг нь сайтар цэвэрлэн ус чийгийг нь хатаана.   

·           Дараа нь кофе нунтаглагч, махны машин, уур нүдүүрмодон нүдүүр болохгүй., хоолны комбайн зэрэг ашиглан жимсээ нунтаглана.

·           Энэхүү өтгөн нухаш дээрээ бага зэрэг сайн чанарын ургамалын тос нэмнэ. Ургамалын тос болон  жимсний нухашны харьцаа 1.5:1 байна. Өөрөөр хэлбэл 100 грамм чацарганы нухаш дээр 150 грамм ургамалын тос хийнэ.

·           Тасалгааны дулаан  хэмд 21 хоногийн турш байлгах ба энэ хооронд байн байн  сайтар  хутгаж байна.

·           21 хоногийн дараа дээгүүр нь тосон тунгалаг үе тогтох ба энэ нь чацаргана дахь бүхий л биологийн идэвхитэй бодисыг өөртөө шингээсэн байдаг тул маш болгоомжтойгоор  доод үеэс нь салгаж авах хэрэгтэй.

·           Харин үлдсэн шаараар нь цай хандлан ууж болох бөгөөд олон төрлийн аминдэмээр баялаг байдаг тул ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ.

·           Тосоо хүрэн бараан өнгийн саванд хийж сайн таглаад харанхуй сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Учир нь гэрлийн болон халууны  нөлөөгөөр тосонд агуулагдах биологийн идэвхитэй бодис задарч эмийн чанар алдагддаг байна.

Бэлдсэн  чацарганы  тосоо хэрхэн хэрэглэж уух нь  ямар өвчний үед хэрэглэж байгаагаас шалтгаална. Хэрвээ урьдчилан сэргийлэх зорилгоор  хэрэглэж байгаа бол өдөрт нэг удаа  өглөө өлөн элгэн дэрээ, ходоод гэдэсний замын шархлааны үед хэрэглэж байгаа бол өдөрт 2-3 удаа хоол идээд 1 цагийн дараа ууна гэх мэт.

Чацарганы тос эд эсийн нөхөн  төлжих процессийг идэвхижүүлснээр ходоод гэдэсний шархлааг нөхөн төлжүүлэх, судасны ханын хатуурлыг бууруулах, арьсны  түлэгдэлт, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинд үрэвсэл намдаах, үйл ажиллагааг нь дахин сэргээхээс гадна хорт хавдрын өсөлтийг сааруулдаг болох нь практикаар нотлогдсон. Хэрвээ энэ зааврын дагуу зөв бэлдэж, хэрэглэж чадвал та их мөнгө хэмнэж  байгаагаас гадна эрүүл мэнддээ оруулж байгаа маш том хувь нэмэр юм. Монголчууд чацарганыг ихэвчлэн буцалгаж сахартай холиод ууж байгаа харагддаг. Ингэснээр чацаргана дахь биологийн идэвхитэй бодисууд бүгдээрээ задардаг тул эрүүл мэндэд ямар ч тус нэмэр байхгүй гэдгийг сануулъя.

бичсэн: Tsoomii Ангилал: | Уншихыг санал болгож байна: Чацарганы тос бол монгол гайхамшигжиргэх | хавчуулах | Биздэх | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

HOOH ENE IH SONIRHOLTOI BAS HEREGTEI MEDEELEL BNA
Бичсэн: ENHEE (зочин) хэзээ: 20:35, 2016-02-02 | Холбоос | |
Чацарганы суулгац зарна 95083335
Бичсэн: Багий (зочин) хэзээ: 16:57, 2013-01-31 | Холбоос | |
chatsarganii tos bolon organik shvvsiig ni bnga zarna
ervvl mendee anhaaray l gvel chatsarganiihaa tos bolon organik helbereer ni shvvshiig ni avch uugaarai holboo barih utas 88774915 88772915
Бичсэн: 88774915 хэзээ: 19:01, 2012-02-07 | Холбоос | |
миа
Бичсэн: Зочин хэзээ: 17:58, 2011-02-23 | Холбоос | |
Chatsarganii TOS ZARNA
Chatsarganii Tsever tos 20000-22000 togrogoor bainga zarj bn
Holbogodoh utas 99850831
Бичсэн: Orshihoo (зочин) хэзээ: 13:14, 2009-01-14 | Холбоос | |
mongol chatsargana hovordoj bgaa gej sonsloo, ene unen uu
Бичсэн: ganaa (зочин) хэзээ: 10:54, 2007-12-13 | Холбоос | |
Сэтгэгдэл
болохгүй л байсан даа
Бичсэн: тэйлор (зочин) хэзээ: 22:16, 2007-09-25 | Холбоос | |
Сэтгэгдэл
чацарганаас өөрөөс нь гарсан тос байдгийн байх гэсэн чинь ийм байсан юм бий вий.
Бичсэн: хундага хэзээ: 16:54, 2007-07-26 | Холбоос | |
Сэтгэгдэл
байхгүй ээ, хийхээрээ өгөмз ...
Бичсэн: Tsoomii хэзээ: 15:39, 2007-07-26 | Холбоос | |
Сэтгэгдэл
хэхэ, ингээл залхуу зангаа азаартуулав...чамд арай бэлэн хийсэн тос байхгүй биз гэсэн
Бичсэн: telmen хэзээ: 21:55, 2007-07-24 | Холбоос | |
Сэтгэгдэл
ээ хүн өөрөөр нь хийлгэх гээд байхад авна гээд байхийм даа.
Бичсэн: Tsoomii хэзээ: 21:20, 2007-07-24 | Холбоос | |
Сэтгэгдэл
ямар гоё сонсогдож байна аа, ийм бэлэн тос зардаг болуу олж авч үзхийсэн гэсэн
Бичсэн: telmen хэзээ: 20:19, 2007-07-24 | Холбоос | |



:-)
 
xaax