avatar

Нохойн хоол буюу эрүүл хоол

2007-07-10,21:02

Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах,  өвчин зовлонгүй эрүүл  байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав  Номин, Миний дэлгүүр, Боса гэх мэт монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л том сүлжээ дэлгүүрүүдээр овоолоостой байхад. Үнэ нь 400 грамм нь 450 төгрөг. Мэдээж 500 грамм будаа 400 гэдгээс үнэтэй байгаа боловч эрүүл мэндэд будаанаас хэд дахин илүү тустай. Учир нь цагаан будааг угаахад биед хэрэгтэй бүх шимт бодис нь угаагдчихдаг, угаахгүй иднэ гэхээр монголд байгаа бүхий л цагаан будаа чанарын шаардлага хангахгүй болохоор өөр арга байхгүй. Будаа тарианы хальсанд биед хэрэгтэй аминдэм, шимт бодисууд байдаг. Гурил цагаан, нарийн ширхэгтэй болох тусам хэрэгцээт бодисоо алдаж ходоод дүүргэхээс цаашгүй болдог.  Болж өгвөл бор , бүдүүн ширхэгтэй болох тусам В төрлийн аминдэм болон эрдсүүд их хэмжээгээр агуулагдана гэсэн үг. Дээр нь бүдүүн ширхэгтэй гурил гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлдэг тул өтгөн хатдаг хүмүүст эм болно. Бор гурил хоол хийхэд ч гэсэн амт нь цагааныг гүйцэхгүй байдаг л даа. Тэгвэл ядаж цагаан бороор нь ээлжлээд худалдаж авч байвал болмоор юм билээ. Геркулес бол хальснаас нь салгаагүй будаа. Алейка гээд Оросын үйлдвэрийн ганц геркулес ч биш гурвалжин будаа, вандуй зэрэг нь бүгдээрээ биед эрүүл мэндэд үнэхээр хэрэгтэй юм байна билээ. Анх намайг геркулесээр гэрийнхэндээ хоол хийж өгөхөд бүгд идэж чадахгүй, ах бүр нохойны хоол юмуу гэж байсан чинь одоо ахын дуртай хоол болчихсон байсхийгээд л намайг хийгээд өг гээд л... . би үнэд орж байгаа юм чинь. Хэрвээ миний блогт саатаж үүнийг уншсан л бол заавал геркулесээр гэрийнхнийгээ дайлна гэж амла... . Би хамгийн амархан бас их амттай нэг жор зааж өгье.

Сүүтэй геркулес

Орц

1.        Геркулес будаа 150 граммөтгөн шингэнээс хамаарч ихэсгэж багасгаж болно

2.        Сүү 500 грамм

3.        Шар тос юмуу цөцгийн тос, масло гээд юуны ч тос болно дөө. Гэхдээ сүүлний, наран цэцгийн тос арай сэрүүдэх байх.

4.        Сахарөөрийнхөө таашаалаар хий. Гэхдээ нэг их нялуун байгаад хэрэггүй.

5.        Давс маш бага

6.        Ус 2 л

Хүйтэн усанд геркулесээ хийж хутгаад чанана. Буцлаад Геркулес болоод ирэх үед нь сүүгээ хийж дахин буцалгана. Одоо давс, сахар, тосоор амтлаад л боллоо. Их амттай болно. Хэрвээ энэ таалагдвал гурвалжин будаагаар хуурга хийх арга зааж өгье.

бичсэн: Tsoomii Ангилал: Зөвлөгөө | Уншихыг санал болгож байна: Нохойн хоол буюу эрүүл хоолжиргэх | хавчуулах | Биздэх | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

orsoor gerkules, angliar oat ,mongoloor oviyosnii nevs gedeg shu
Бичсэн: Зочин хэзээ: 19:09, 2014-05-01 | Холбоос | |
ХАРИН ТИЙН БИ ДУРТАЙ ШҮҮ
Бичсэн: Зочин хэзээ: 16:35, 2009-10-01 | Холбоос | |
aan
сая хайж байгаад англи нэрийг нь олчихлоо. Оросоор гречиха, Англиар Buckwheat genee. Thanks.
Бичсэн: dusal хэзээ: 05:57, 2007-08-28 | Холбоос | |
Сэтгэгдэл
olon ulsiin neriig ni bi hariy, harin ug ni zurgiig ni oruulsan
Бичсэн: tsoom хэзээ: 12:32, 2007-08-27 | Холбоос | |
aha
тийм шүү, бор будааг сайн гээд манайх цагаан будаа авахаа больсон. (Геркулесийг бор будаа гэж ойлгов, энд браун райс) Харин гурвалжин будаа гэж ямар будаа вэ? Интэрнайшнл нэр байна уу?

Бичсэн: dusal хэзээ: 07:10, 2007-08-27 | Холбоос | |
Сэтгэгдэл
тэгвэл хоёр болгохгүй юу да да.
Бичсэн: Tsoomii хэзээ: 18:09, 2007-07-27 | Холбоос | |
Сэтгэгдэл
7 хоногт нэг удаадаа гэж байхад, тэрнээс олон идвэл одоо яанам билээ.
Бичсэн: telmen хэзээ: 18:01, 2007-07-26 | Холбоос | |
Баярлалаа
Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.
Бичсэн: uunee хэзээ: 17:03, 2007-07-26 | Холбоос | |
Сэтгэгдэл
заавал хийж иднээ. гэхдээ чи хэдэн долоо хоноод биш жоохон ахухан иджаах хэрэгтэй шүү
Бичсэн: Tsoomii хэзээ: 21:11, 2007-07-24 | Холбоос | |
Сэтгэгдэл
хмм, гурвалжин будааны салат хийж үзсэн үү, аймар гоы шд, будаагаа агшаагаад( эхлээд түүхий будаагаа сонгинтой хуураад тахиан эсвэл үхрийн бэлэн шөлөнд чанаж болговол илүү амттай) ногоон өгөрций, томат, моцарелла, басиликум (маш чухал) хэрчиж холиол бага зэрэг давс оливны тос хийгээл болоо, шинэхэн барьсан талхтай идхэд мөн ч амттай даа, бид хэд долоо хоногт нэг удаадаа заавал гурвалжин будаа иддэг. хэхэ
Бичсэн: telmen хэзээ: 20:17, 2007-07-24 | Холбоос | |
Гурвалжин будаа
Тиймээ, манайх ч гэсэн 2 жилийн өмнөөс гурвалжин будаа хэрэглэж эхэлсэн. Эхлээд эхнэр идэхгүй байснаа сүүлдээ дуртай болчихсон. Эрүүл мэндэд сайн гэжугаа.
Бичсэн: Очирхуяг (зочин) хэзээ: 15:30, 2007-07-24 | Холбоос | |



:-)
 
xaax