avatar

Өөрийнхөө бодисын солилцоог хянах боломжтой.

2007-08-01,17:31

 Таргалаад байна турахсан, таргалахгүй байна таргалахсан гэсэн өөх махны проблемгүй хүн ховор боловуу. Тиймээс тураана гэсэн үнэн худлаа янзан бүрийн хаяг шошготой бүхэнрүү мөнгө бариад гүйдэг, эцэстээ өвчин тээгээд хоцордог нь нууц биш. Тэгвэл энэ проблем хүний идэж байгаа хоол болон хөдөлгөөнтэй шууд холбоотой болох нь нэгэнт тогтоогдсон. Хүн төрөлхтөн анх үүсэн цагаас хойш л идэж байгаа хоолоо сонирхон судалж улмаар одоо хоол судлалын шинжлэх ухаан нэгэнт даасан шинжлэх ухаан болжээ. Хүн амьдарахын тулд иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу гээл асуулт ч гэмээр филосопи ч гэмээр нэг үг байдаг даа. Мэдээж хүний амьдарлын утга учир гагц хоол бус ус агаар, секс гэх мэт олон зүйлээр хэмжигдэх боловч яс юман дээр хүнийг ажиллуулж, амьдруулж, секс хийх эрч хүч хоолноос буй болдог ажээ. Түүнчлэн уушги амьсгалах, зүрхний цус шахах үйл явц цөмөөрөө хоолноос авсан энергиэр хийгддэг гэвэл итгэх үү.  Хооллох гэдэг энгийн мөртлөө ямар нарийн үйл явц болохыг дараах хэсгүүдийг уншаад өөрсдөө ойлгоно биз.

I.                 Бодисын солилцоо ба энерги зарцуулалт

Бодисын солилцоо гэдэг нь хоол хүнсний найрлага дахь шимт ба биологийн идэвхитэй бодисууд эсийн түвшинд хувиралд орж улмаар бие махбодийн үйл ажиллагааг хангах үйл явц бөгөөд ассимляци-нийлэгжих, диссимляци-задрах гэсэн хоорондоо шүтэлцээтэй эсрэг тэсрэг хоёр үзэгдлийн нэгдэл.

Ассимляци-нийлэгжих: бие махбодийн бүтэц үйл ажиллагаанд шаардагдах биологийн идэвхит болон шимт бодисууд дотоод нийлэгжилтээр үүснэ, хэрэв бэлэн байвал шууд өөртөө шингээж авна.

Диссимляци-задрах: тэдгээр биологийн идэвхитэй болон шимт бодисууд исэлдэн ангижрах урвалд орж задралын эцсийн бүтээгдэхүүн биеэс зайлуулагдана.

Эрдэмтэдийн тооцоогоор 70 настай хүн дунджаар 50тн ус, 2,5тн уураг, 2тн өөх тос, 10тн нүүрс ус, давс эрдэс 0.2-0.3 тн зарцуулдаг нь бодисын солилцоо гэдэг ямар их эрчимтэй явагддагийг харуулж байна. Бие махбодийн эсийн түвшинд явагдах бодисын энэхүү солилцоо мэдрэл шингэний тохируулгаар тохируулагдаж байдаг. Уургийн солилцоог бамбай булчирхайн гормон-тироксин, нүүрс усыг бөөрний дээд булчирхайн гормон инсулин, өөх тосыг нойр булчирхай, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өнчин тархи болох гипофиз тохируулах үүрэгтэй.

II.               Энергийн баланс

Хүний бие махбодь өдөрт зарцуулсан энергээ хоногт нь хоолны илчлэгээр нөхөж байх шаардлагатай. Иймд зарцуулсан энерги ба хоолны илчлэг гэсэн 2 үзүүлэлт хоорондоо тэнцвэрт байдалд байх нь эрүүл байх үндэс юм. Гэвч хүний нас, бие махбодийн онцлог зэргээс хамааран энергийн баланс эерэг сөрөг ба тэнцвэртэй байж болно. Хүнйи бие 25 нас хүртлээ өсөж хөгжиж байдаг. Энэ үед онолын хувьд зарцуулсан энергээсээ хоолны энерги илүү байх буюу эерэг баланс шаардлагатай. Харин 25-60 насанд ассимляци диссимляци хоёр тогтвортой байх тул энергийн тэнцвэртэй баланс ажиглагдана, 60-аас дээш насанд энергийн сөрөг баланстай болно. Мөн янз бүрийн өвчин бруу хооллолт зэргийн үед энергийн баланс эмгэг байдлаар илэрч болно. Таргалалт бол үүний тод жишээ.

III.             Энерги зарцуулалт гэж юу вэ?

Хүний зарцуулж байгаа энергийг дотор нь

А. Зохицуулах бололцоогүй энерги зарцуулалт

В. Зохицуулах бололцоотой энерги зарцуулалт гэж хуваана.

Зохицуулах бололцоогүй энерги зарцуулалт гэсэн ойлголтонд бие махбодийн үндсэн солилцоонд зарцуулах энергийг авч үзнэ. Хүн өөрөө зүрхний цохилтоо түргэсгэж биеийн дулаанаа нэмэгдүүлэх бололцоо байхгүй учир зохицуулах бололцоогүй гэсийм байна. Энэ энергийг лаброторид тогтоох боловч эрдэмтэд хүснэгт ашиглан мэдэж болох арга олжээ. Сүүлд энэ тухай тодорхой өгүүлэмз.  Дээр нь бас нэгэн зохицуулах болоцоо үгүй энерги байдаг нь эрдэмтэдийн өдий болтол бүрэн судалж чадахгүй байгаа хоногт үндсэн солилцоонд зарцуулагдаж байгаа энергийн 10-15 %-тай тэнцэх энерги юм байна. Зарим эрдэмтэд үүнийг хоол идэхэд болон боловсруулахад  зарцуулагдах энерги гэж тайлбарлахыг оролдож байгаа ч бүрэн дэмжигдээгүй.

Зохицуулах бололцоотой энерги зарцуулалт гэдэг нь хүний оюуны болоод биеийн хүчээр хийх ажил юм байна. Энэ нь их хөдөлмөр хийвэл их энергий зарцуулна, бага хөдөлмөр хийвэл бага энерги зарцуулна гэсэн үг. Их хөдөлж их дасгал хийвэл турна, огт хөдлөхгүй байвал таргална гэсэнтэй утга нэг юм боловуу. :

       IV     Энерги зарцуулалтыг хэрхэн тооцох вэ?

 

 Хүн өдөрт хичнээн хэмжээний энерги зарцуулаад байгаа гэдгийг тооцох хэд хэдэн арга байдаг боловч хамгийн хялбар энгийн хүн өөрийнхөө энерги зарцуулалтаа мэдэж болох аргын тухай өгүүлсүү би.

Дээр өгүүлсэн үндсэн солилцоонд зарцуулагдах энергийг тооцно. Үүний тулд А ба Б гэсэн хоёр тоог хүснэгт ашиглан олох хэрэгтэй.

А тоо гэдэг нь биеийн жин ба хүйснээс хамаарна.

 

Биеийн жин кг-аар

Эрчүүл

Бүсгүйчүүл

хүйс

40

630

1047

45

685

1085

50

754

1133

55

823

1182

60

892

1229

65

960

1277

70

1029

1325

75

1098

1372

80

1167

1420

Өөрт хамаарах А тоог олсон бол Б тоог олоорой. Энэ нь нас хүйс ба биеийн өндрөөс хамаарна. 

 

Биеийн өндөр

Нас

Эрчүүл

Бүсгүйчүүл

15

20

25

30

35

15

20

25

30

35

140

580

543

 

 

 

165

150

 

 

 

150

680

618

583

548

514

204

180

161

138

113

160

780

648

632

598

514

242

209

179

155

132

165

815

714

657

623

589

260

222

189

164

142

170

850

744

682

648

614

278

бичсэн: Tsoomii Ангилал: Зөвлөгөө | Уншихыг санал болгож байна: Өөрийнхөө бодисын солилцоог хянах боломжтой. жиргэх | хавчуулах | Биздэх | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хэхэ би энэ бичлэгний хаагуур нь өнгөрчихсөн юм болоо. Давхар адилхан бичлэг оруулчихсан байна. http://tsoomii.blogmn.net/11863/
Нээрээ Цоомоо надад админ эрх өгөөч загвар энэ тэрээ жоохон засаад блогоо цааш нь бичиж байяа happy
Бичсэн: xvv хэзээ: 21:56, 2009-02-28 | Холбоос | |
angry
Бичсэн: Зочин хэзээ: 21:42, 2009-02-28 | Холбоос | |
Сэтгэгдэл
баярлалаа tsoom! Бодож бодож нэг юм оллоо орой ажлаасаа 7.хагас гэж ирээд юм идэхээ больсон нь дээр юм байна ааа ганц өөрчлөгдсөн зүйл гэвэл энэ юм байна үнэхээрийн мааааш их баярласан шүүүүү !!!!
Бичсэн: uka хэзээ: 20:57, 2007-08-01 | Холбоос | |



:-)
 
xaax