Шүд буйл өвдвөл яах вэ.
Блог бичдэг олон залуус маань харь оронд сурч амьдардаг. Саяхан найз маань Японд очсоноос 10 хоногийн дараагаас эхлээд бүх шүд нь суларч буйл хавдсан тухай мэйлдээ бичсэн байсан. Буйл хавдаж үрэвссэнтэй холбоотой шүд сулардаг. Энэ проблем Япон, Солонгос гэх мэт далайн уур амьсгалтай оронд амьдарч байгаа монголчуудад нилээн элбэг тохиолддог. Миний бодож байгаагаар шалтгаан нь 2 янз байна.
Нэгдүгээрт монгол хүний шүд бол нэг төрлийн хатуу хүнс идэхээр байгалиас зориулагдсан байдаг ба монгол орон бол маш их хуурай ширүүн уур амьсгалтай. Энэ их ширүүн эрс тэс уур амьсгалыг мах идэж зөөлрүүл...