avatar

Урт насалцгаая.

2009-11-06, 19:11



 Япончуудын урт насалдаг нууцын нэгэн түлхүүр эрүүл хооллолтын тухай хөндөхөд зүй ёсоор эхний тавд бичигдэх "Натто"  буюу шар буурцгийн тухай танилцуулья. Анх Японд ирээд амандаа авах нь битгий хэл харахад л  дотор хачин болдог байсан юм. Одоо бол их дуртай болсноор барахгүй өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байгаа.


"Натто"г  эрт дээр үеэс Япончууд хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд одоо бол Япон хүн бүрийн дуртай уламжлалт зоогт зүй ёсоор тооцогдоно. Энэ нь Bacillus subtilis фермэнтээр баяжуулсан шар буурцаг  soybean (U.S.) юм. "Натто"г ялангуяа өглөөгүүр  зооглох нь тохиромжтой. Учир нь аммони төст өв...

avatar

Аборттой холбоотойгоор хөхний өвчин ихсэж байна

2007-09-20, 20:24
http://sonin.mn/?cat=45

Хөх ургаж эхэлж байх үеэс л эхлэн хөхөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоё хэлбэртэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Шилжилтийн наснаас эхлэн цэвэршилт болон түүнээс хойшхи , хугацаанд хөхөнд олон өөрчлөлт гардаг. Эмэгтэй хүний бэлгийн дааврын нөлөөгөөр сарын тэмдэг ба жирэмсний үед хөхөнд гарах өөрчлөлтүүд нь хэвийн үзэгдэл. Зарим тохиолдолд эмэгтэй хүний хөхөнд хэвийн биш өөрчлөлтүүд гардаг. Өвдөлт үүсэх, хавдах, ургацаг ургах, бэрсүү бий болох, хөхний товчноос идээрхэг, цусархаг зүйл гарах зэрэг шинжүүд илэрч болно. Иймээс хөхний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тул...
avatar

Зөв зохистой хооллолт

2007-08-20, 18:44

Хүн өдөр тутам зарцуулсан энергээ хоолны илчлэгээр нөхөж байхаар байгалиас заяагдсан амьтан.  Өдөр тутам хэрэглэх хоолны энерги нь зөвхөн илчлэг сайтай байгаад зогсохгүй найрлага нь зөв зохистой байх ёстой.

Зөв зохистой хоол хүнс нь эрүүл ахуйн хувьд доор дурьдсан шаардлага хангасан байх хэрэгтэй.  Үүнд:

1.        Хоногт хэрэглэх хоол хүнс нь тухайн өдөр зарцуулсан хоол хүнсийг  бүрэн нөхөхүйц хэмжээний илчлэгтэй байх хэрэгтэй.

2.        Ихэнх судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн хүмүүс хоолоор дамжуулан хоногт дунджаар 80-100 грамм уураг, 90-100 грамм өөх тос, 400-500 грамм нүүрс ус авч бай...

avatar

Өөрийнхөө бодисын солилцоог хянах боломжтой.

2007-08-01, 17:31

 Таргалаад байна турахсан, таргалахгүй байна таргалахсан гэсэн өөх махны проблемгүй хүн ховор боловуу. Тиймээс тураана гэсэн үнэн худлаа янзан бүрийн хаяг шошготой бүхэнрүү мөнгө бариад гүйдэг, эцэстээ өвчин тээгээд хоцордог нь нууц биш. Тэгвэл энэ проблем хүний идэж байгаа хоол болон хөдөлгөөнтэй шууд холбоотой болох нь нэгэнт тогтоогдсон. Хүн төрөлхтөн анх үүсэн цагаас хойш л идэж байгаа хоолоо сонирхон судалж улмаар одоо хоол судлалын шинжлэх ухаан нэгэнт даасан шинжлэх ухаан болжээ. Хүн амьдарахын тулд иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу гээл асуулт ч гэмээр филосопи ч гэмээр нэг үг байдаг...

avatar

Нохойн хоол буюу эрүүл хоол

2007-07-10, 21:02

Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах,  өвчин зовлонгүй эрүүл  байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав  Номин, Миний дэлгүүр, Боса гэх мэт монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л том сүлжээ дэлгүүрүүдээр овоолоостой байхад. Үнэ нь 400 грамм нь 450 төгрөг. Мэдээж 500 грамм будаа 400 гэдгээс үнэтэй байгаа боловч эрүүл мэндэд будаанаас хэд дахин илүү тустай. Учир нь цагаан будааг угаахад биед хэрэгтэй бүх ...

avatar

Шүд буйл өвдвөл яах вэ.

2007-07-06, 15:01
 Блог бичдэг олон залуус маань харь оронд сурч амьдардаг. Саяхан найз маань Японд очсоноос 10 хоногийн дараагаас эхлээд бүх шүд нь суларч буйл хавдсан тухай мэйлдээ бичсэн байсан. Буйл хавдаж үрэвссэнтэй холбоотой шүд сулардаг. Энэ проблем Япон, Солонгос гэх мэт далайн уур амьсгалтай оронд амьдарч байгаа монголчуудад нилээн элбэг  тохиолддог. Миний бодож байгаагаар шалтгаан нь 2  янз  байна. 

Нэгдүгээрт монгол  хүний шүд бол  нэг төрлийн хатуу хүнс идэхээр байгалиас зориулагдсан байдаг ба монгол орон бол маш их хуурай ширүүн уур амьсгалтай. Энэ их ширүүн эрс тэс уур амьсгалыг мах идэж зөөлрүүл...

avatar

Оршин суугчдын 40% нь ДОХ-той тосгон

2007-07-01, 20:15
  Хятадад, оршин  суугчдын  40 % нь  HIV (ХДХВ) вирус  тээгч  тосгон байна. Вирусын халдвар  тархсан газар бол зөвхөн энэ  тосгон  биш , энэ  бүс нутагт ДОХ-н халдвар газар авчээ. Ийм  байдалд  хүргэсэн  шалтгаан нь Хятадад 1988 оноос эхлэн   цус, цусан  бүтээгдэхүүний импорт хуулийн  дагуу зөвшөөрөгдсөн учир  цусны төвүүд  их  хэмжээгээр цус  авах болжээ. Тосгоны  эрүүл ахуйн  газраас “Цусаа  зарвал баяжина“ гэж  рекламдаж  эхэлсэн  бөгөөд  оршин суугчид ч баяртай  хүлээн  авсан байна. Хятадын энэ тосгонд  олон  мянган  ядуус  амьдардаг  бөгөөд  цусаа  өгч  олсон мөнгөөрөө  амьдрах нь энгийн ...
avatar

Үсээ үргэлж зөөлөн усаар угаа .

2007-06-25, 22:13
  Эрүүл  үс л  сайхан харагддаг  гэж  би боддог. Үс бол  олон эрхтний толь болж өгдөг. Энэ  нь  зөвхөн  гоо сайхан  харагдах  боломжийг хангахаас  гадна  халуун хүйтнийг  тэнцвэржүүлж, хүний тархийг хамгаалах  чухал үүрэг гүйцэтгэдэг.

Зөвхөн бүсгүйчүүд  төдийгүй  залуус  маань ч гэсэн  гоё  сайхан үсээрээ  өөрийгөө  чимэх  хэрэгтэй. 

*  Хэрвээ  эмэгтэй хүний  дааврын системд  ямар нэг асуудал байгаа бол  сайхан үстэй  байна гэдэг бол  мөрөөдлөөс  хэтрэхгүй. Өөрөөр  хэлбэл сарын  тэмдгийн өөрчлөлттэй, эмэгтэйчүүдийн  талын ямар нэгэн  суурь  өвчтэй бол нэн яаралтай мэрэгжлийн эмчид хандах хэрэгт...